Д.АМАРБАЯСГАЛАН: ХНХ-ын сайдаар зангаргатай, туршлагатай улстөрч ажиллах ёстой

Б.Ариунзаяа
2022/10/21

МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар ХНХ-ын сайдаар Т.Аюурсайханыг томилохоор дэмжлээ.

Д.АМАРБАЯСГАЛАН: 

- Монгол улсын Засгийн газрын хуульд "Сайдын огцорсон тохиолдолд дараагийн сайдыг Ерөнхий сайд 14 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-д танилцуулна" гэж заасан байдаг. Энэ хугацаа өнөөдөр дуусаж байгаа учир Ерөнхий сайд шийдвэр гаргалаа. ХНХ-ын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн. Одоо Ерөнхийлөгчид танилцуулж байна. Хэрэв Ерөнхийлөгчийн зүгээс дэмжвэл өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэгдэнэ.

- Улстөрийн шийдвэрийг бүх талаас нь бодолцож байж гардаг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт томоохон хэмжээний реформ хийх шаардлага үүссэн. Ялангуяа ирэх жил Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аар оруулж, батлуулах том ажил бий. Энэ хууль нийгэмд их хүлээлттэй байгаа. Эрх баригч МАН-ын хувьд нийгмийн даатгалын салбарт шинэчлэл хийх даалгавартай учраас  зангаргатай, туршлагатай улстөрч үүнийг хийнэ. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.70
    2022/10/24

    ЖДҮ-чин минээ!!!Энэ улс орон утгаа алдлаа..Ухнаагийн Хүрэлсүх гэдэг нөхрийн дураар авирлах нь хэрээс хэтрэв. Хамгийн том хулгайч Сү.Батболдын талаар яагаад танай нам хариуцлага тооцохгүй байна..Монголоо тоносон баримт нь ил болоод гадаадын шзүхээр шийдэгдэх гэж байхад Ухны Хүрэлсүх албан тушаалаа ашиглан хэрэг материалыг татаж аваад нуусан асуудлыг хамгийн увайгүй, гэмт хэрэг гэж бодож байна..

    Хариулах
  • 66.181.161.113
    2022/10/21

    юу хийдэг юм чингэлтэйгээс УИХ д гараад хийсэн юм алга одоо л харж байя дааа

    Хариулах
  • 202.9.40.86
    2022/10/21

    Зөв шийдвэр гаргажээ

    Хариулах