Д.АМАРБАЯСГАЛАН: М.Ганхүлэгийг дэд сайдаар томилох шийдвэр гаргасан, МАН бодлогоор залуучуудаа дэмждэг

Б.Ариунзаяа
2022/10/21

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад  томилох санал Ерөнхий сайд гаргасныг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар  хэлэлцэж дэмжсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл  ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн оронд НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлжээ. Удирдөх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Д.АМАРБАЯСГАЛАН:

- ХХААХҮ-ийн дэд сайдад НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлсэн. М.Ганхүлэгийн хувьд залуу боловсон хүчин, хүнс хөдөө аж ахуйн чиглэлийн буюу ХАА эдийн засагч мэргэжилтэй. МАН залуу үеэ тогтмол бэлтгэж ирсэн. Улстөрийн дадлага туршлага суух чиглэлд бодлогын түвшинд дэмжиж ирсэний хувьд ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээгээ бэхжүүлэх үүднээс ийм шийдвэр гаргасан. 

- Боомт хариуцсан сайдын томилогоо болон бусад асуудал одоогоор яригдаагүй байна. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.21.251
    2022/10/24

    yaan daa amidral turshlaga gedeg chini hamgiin chuhal zuil shu. maliin zusee ch ylgahgui urgamal tariagaa ch ylgahgui ulsuudaar said hiilgeed mongoliin ard tumeng denduu dord uzej bna da

    Хариулах
  • 66.181.180.70
    2022/10/24

    Хэнтийн нөхөр байна.Оюунэрдэний цүнх зөөж явсан ажлын туршлагатай хүн байна.Энд залуучуудаа дэмжээд байсан юм алга..Эгэ улсыг юу болглх гээд байна.Бүх хүчний байгууллага,яамдын сайдыг Хэнтийгээс томилж аваад Оюунэрдэнэ Хүрэлсүх нарын хаант улс байгуулах гээд байгаа юмуу.

    Хариулах
  • 93.174.129.190
    2022/10/21

    Боловсрол, туршлагагуй залуусаар тер улс самруулахаа зогсох хэрэгтэй!!!

    Хариулах