Т.АЮУРСАЙХАН: Сайдын суудал шагнал биш, хариуцлагатай албан тушаал

Б.Ариунзаяа
2022/10/21

#ШУУД: Т.Аюурсайхан: Маш хүнд даалгавар авч байна. Ядуурлыг бууруулах,иргэдэд нийгмийн хамгаалал үзүүлэх чиглэлд намын бодлогыг хэрэгжүүлж ажиллана.

Т.АЮУРСАЙХАН: 

- Салбарын нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал ахуй хүнд байна. Иргэдийн бодит орлого үнийн өсөлтийг дийлэхгүй байна. Ерөнхий сайдын зүгээс сайдын албан тушаалыг санал болгосон. 

- Хүүхдийн мөнгөний тал дээр иргэдийн саналыг нь сонсоно. Ер нь нийгмийн даатгалын салбарт  томоохон реформ хийх шаардлагатай. Энэ сан улстөрийн үзэмжээр дуртай нэг нь өөрчлөлт хийдэг болсон. Төсөв нь байнгын алдагдалтай байдаг учир ил тод байлгахын төлөө ажиллана.

- Халамж хавтгайрсан гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ зайлшгүй халамж авах ёстой иргэд бий.  Засгийн газраас Халамжаас хөдөлмөр шилжих бодлого барьж байгаа. Олон улсад нийгмийн халамж 1-2 хувь байдаг бол манайд 7 орчим хувь байгаа нь өндөр тоо. 

- Сайдын суудал шагнал биш. Нэлээн хүнд, хариуцлагатай албан тушаал, үүрэг даалгаврыг хүлээж авч байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.13
    2022/10/21

    Энэ залуу бол ажил хийх байх гэж найдаж байна. Ахмадын тэтгэвэрийг тогтоохдоо хуультай боловч хийдэггүй нэг ажлыг эхлээд засаасай гэж бодож байна. Энэ бол 2014 оноос хойш тэтгэвэр тогтоож буй цалингийн индексийг шинэчлээгүй өдий хүрсэн. Үүнээс болж ахмадуудын тэтгэвэр дутуу тооцогддог нэг гажиг байна. Уг нь жил бүр энэ индексийг тогтоож өгдөг байгууллага байдаг хуулиар шүү. Энэ бол ХНХЯ ны НДҮЗөвлөл гэдэг байгууллага. Энэ байгууллагыг шинэчлэх хэрэгтэй байхаа Дүүд амжилт хүсье

    Хариулах