​Ж.МӨНХБАТ: Э.Цэндбаатарыг залилж, хуурсан асуудал огт байхгүй, бид машины мөнгийг нь цуглуулж байгаа

Б.Ариунзаяа
2022/10/21

#ШУУД: Ж.Мөнбат: Бид Э.Цэндбаатарт өргүй, ямар залилан хийсэн биш. Нутгийн зөвлөл амласан машинаа авч өгөх гээд мөнгөө босгож байна.

Ж.МӨНХБАТ: 

- Өнгөрсөн хавар Цэндбаатар гавьяатынхаа найрыг хийсэн. Бид өмнө нь ямар ч холбоогүй, Архангайнх гэдэг таамагтай л байсан учраас уулзсан. Урилгаа өгсөн, очсон. Нутгийн зөвлөлийн зүгээс унах унаатай машин болгохоор шийдвэрлэж, Бридж группээс жимми машины эрх олгосон.  Эрхийг бичгийг нь  гардуулах гэтэл түгжрэлд орчихсон байсан учраас УИХ-ын гишүүд нь гараад амлаад л өнгөрсөн. Үүний дараа Цэндбаатар 2,3 удаа уулзсан. Бид ямар төсвийн мөнгөөр авч өгөх биш. Нутгийн зөвлөл бол иргэдээсээ хандив цуглуулж байгаад шагналыг чинь шийдвэрлэж өгнө гэдгээ хэлсэн. Гэтэл үүнээс 2 сарын дараа буюу 5 сараас янз бүрийн ярьж эхэлсэн. Бид Цэндбаатарын нэрийг барьж, PR хийнэ гэж юу байхав. 

- Одоогоор бид мөнгийг нь цуглуулж байгаа.  Э.Цэндбаатарыг залилж, хуурсан асуудал огт байхгүй. Ойролцоогоор 70-80 сая төгрөгийн үнэтэй машин. Сүүлийн үед үнэ нь нэмэгдчихсэн гэдгийг Бридж группээс мэдэгдсэн. Сүүлийн үед бүр ингэн барин хүнд юм өгөх албатай ч биш. Мөнгө нь бүрдвэл Архангай аймагт хэрэгтэй байгаа түргэн тусламжийн машиныг нь аваад өгчдөг юм билүү гэж ярилцсан. Уг нь бид залуучуудаа дэмжье л гэсэн юм.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.152
    2022/10/25

    Өртэй биш гэнэ үү. Тэгвэл яах гэж хүнд амлалт өгдөг юм. Дэмий ш дээ.

    Хариулах
  • 202.126.88.203
    2022/10/23

    Ер гь өгөх албатай юм уу? Яагаад Мөнхбатыг хоргоогоод байгаан бэ ямар өгөх албатай юмуу больж үз.Битгий өг яюЦэндбаатар гэж ер нь ямар их хэл амтай хүн бэ

    Хариулах
  • 139.5.219.220
    2022/10/21

    Хоосон ам шалдан гуя болсон Ж.Мөнхбат бна даа. ккк

    Хариулах
  • 192.82.68.120
    2022/10/21

    Хэдэн тэрбум хөрөнгөтэй найрагч гуай өөрөө авч өг

    Хариулах
  • 66.181.160.117
    2022/10/21

    Өгье гэвэл болно Өгөхгүй гэж буй мөнгө цугуулж байгаа гэнээ энэ3 тийм нэр хүндгүй бөгөөд өөрсдөө авчих учраас хүмүүс нь нутгийнхан нь итгэхгүй байна.Итгэлгүй худлаа бөлтөрдөг худалч хулгайч ман намынханд хэн ч нутгийнхан нь ч итгэхгүй өгөхгүй

    Хариулах
  • 66.181.183.184
    2022/10/21

    Чадахгүй байж юу гэж амладаг юм цагаа зараад өгөөч

    Хариулах