Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн

Б.Ариунзаяа
2022/10/24

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. 

Д.Тогтохсүрэн: 

-  УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ыг тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн. Энэ асуудлыг Үйлдвэржилтийн байнгын хороо нэг удаа хэлэлцэж, эрхзүйн дүн шинжилгээ хийлгэхээр УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн хэлтэст хүргүүлсэн. Эрхзүйн дүн шинжилгээ гарсан. Дүн шинжилгээнд “Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай асуудлаар УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй. Засгийн газар эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх, овоолгыг ашиглах боломжтой гэж үзсэн.

Өмнө нь Ачит ихт, Зэс эрдэнийн хувь, Эрдмин зэрэг компани овоолгыг ашиглаж байсан. Эдгээрийн зөвшөөрлийг Засгийн газар өгч байсан. Тиймээс Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг Засгийн газар шийдвэрлээд явах боломжтой учир УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хоёрдугаарт, Боловсролын багц хууль, Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар  хэлэлцэн батлах шийдвэрийг бүлгээс гаргалаа. Концепци нэг бүрийг нь хэлэлцээд ажлын хэсгийг нь шинэчлэхээр болсон. Өмнө нь олон ажлын хэсгүүд байсан. Тэдгээрийг татан буулгаж, нэг ажлын хэсэгтэй болгохоор шийдвэрлэсэн. 

- Өнөөдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын хуулиар лиценз олгох эрх Засгийн газарт байдаг. Газрын хэвлийд байгаа баялаг бүрийг УИХ-аар хэлэлцүүлээд байвал цаашдаа замбараагүй байдал үүсэх магадлалтай. Тиймээс хуулийн хүрээндээ шийдээд явах нь зөв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна