УИХ-ын дэд даргын томилгоог ирэх долоо хоногт шийдвэрлэнэ

Б.Ариунзаяа
2022/10/24

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан өнгөрсөн долоо хоногт ХНХ-ын сайдаар томилогдсон. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл энэ долоо хоногт бус дараагийн долоо хоногт Дэд даргын асуудлыг хэлэлцэх аж. Энэ талаар  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын даргын томилгоотой  холбоотой асуудлыг дараагийн бүлгийн хуралдаанаар ярих болов уу, Намын удирдах зөвлөлөөс шийдвэр гарсны дараа шийдвэрлэнэ. Мөн УИХ-ын дарга гадаад томилолтой байгаа учир дараагийн бүлгийн хуралдаанаар дэд даргын томилгоог ярина” гэв. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.107
    2022/10/24

    УИХ-ын даргын томилгоо гэж бичсэн байна,Занданшатарын асуудал уу?эсвэл УИХ-ын дэд даргын томилгоо юу? энэ хэвлэлийнхэнд хариуцлага сахилга гэж байхаа больсон уу?арай дэндэж байгаа юм биш үү?эсвэл Тогтохсүрэн ингэж ярьсан хэрэг үү?

    Хариулах