ХЭН, ЮУ ХЭЛЭВ: Ц.Даваасүрэнг дарга, сайд болгочихгүй яасан юм бэ!

Б.Ариунзаяа
2022/11/03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хэлсэн үг олны анхаарлыг татжээ. Тэрбээр сүүлийн үед Сангийн сайд Б.Жавхлангийн талаар хэд хэдэн ноцтой зүйл ярьж буй. 

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН: 

- 2023 оны Төсвийн тухай хуулийг дагасан хуулиуд дотор нэг тогтоол бий. Энэ тогтоолын дугаарт Хөгжлийн банкны гадаад зээлийн өрийг төр баталгаа гаргаж төлнө гэсэн заалт байгаа. Б.Жавхлан чи энэ заалтаа татаж ав аа. Чи хамгийн их Хөгжлийн банкийг үймүүлсэн. Чиний менежер н.Мөнхбаяр Зээлийн газрын дарга хийсэн, танил хүүхэн н.Уянга чинь Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал хийсэн. н.Пүрэвсүрэн чинь "Ди Би Эм" лизингийн захирал болсон. Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж байршуулсан нь өнөөдөр байхгүй. Үүнийг хэн төлөх вэ. Чи хаана сан байна, хаана банк байна бүгд рүү нь гараа дүрж байна. ЖДҮ, Бичил санхүүжилтийн хөгжлийн сан, Төрийн банк ч тэр бүгд рүү нь гар дүрсэн.

Арилжааны банкуудын зээлийн хүүгийн зөрүүд олгодог 60 гаруй тэрбум төгрөг төсөвт бий. Одоо бүр энийг олгоод банкуудын захирлуудыг удирддаг болчихсон. Зээлээр мэргэшчихсэн ийм хүн Сангийн сайд хийгээд бүх сан, банканд луйвар хийж байна. Худлаа гэвэл чи намайг УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд өгөөрэй. Энэ бүгдийг Түр хороо шалгах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: 

- Эрх баригч нар дотроо асуудлаа сайн яримаар байна. Намынхаа бүлэг дээр ярьж, тохир, УИХ руу оруулж ирмээргүй байна. Ц.Даваасүрэн гишүүнийг Төсвийн байнгын хорооны дарга, Сайд  болгочихгүй яасан юм бэ. Үүнийгээ та нар дотроо ярь. Ер нь эрх баригчид УИХ дээр иймэрхүү үг хэлэх зохистой биш шүү. 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

- Манай Ц.Даваасүрэн гишүүн сүүлийн үед нэлээн доромжиллоо, гүтгэлээ, тэвчлээ. Уг нь олон удаа парламентад суусан суусан туршлагатай, үлгэр дуурайл үзүүлэх ёстой гишүүдийн нэг гэж боддог. Харамсалтай нь энэ парламентыг өөрийнхөө улстөрд яаж ашиглаж болдгийг яруу тодоор харуулж байна. Туршлага нь цөмөрчихөж. Саяын ярьсан зүйлүүд дээр би тайлбар хэлчихсэн. Төсөв, бондтой холбоотой асуудалд тодруулж хэлнэ. 

Ц.Даваасүрэн гишүүн шударга үнэний дүрд гүйгээд байдаг. Цаанаа бодит үйлдэл нь ямар байдгийг мэдэж байгаа хүний хувьд үнэхээр харамсмаар. Сүүлийн үед юу болоод байгааг нь хэлэхээс өөр арга алга. Уг нь энд яриад байх зүйл биш. 2012-2020 онд Хөвсгөл Мөрөн суманд Засаг даргаар ажиллаж байсан Цэрэнбадамын Гансүх гэдэг залууг Дарханы "Арьс ширний цогцолбор" төрийн өмчийн үйлдвэрийн захирлаар томилуулсан. Энэ залууд ямар юмных нь буруу байх вэ. Одоо тэнд юу болж байгаа вэ гэхээр Монгол Улс жил 650 мянган тонн үхрийн шир боловсруулдаг. Бүтэн боловсруулах үйлдвэрийн зөвхөн тоног төхөөрөмж нь 13-14 сая ам.доллар. Манайд богийн 1 сая ширхэг арьс боловсруулахад 3-4 сая ам.долларын тоног төхөөрөмж шаардлагатай. 

Гэтэл 10 сая тонн арьс боловсруулах үйлдвэр маань 3-4 саяыг л боловсруулж, хөрөнгө оруулалт нь нэмэгдчихсэн байна. Хуучин ТЭЗҮ-гээр бүтэн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 30 гаруй сая доллар болох байсан. Барилга байгууламж нь нийлээд 60 гаруй сая ам.доллар болох байсан. Гэтэл одоо 160 сая евро болчихсон байна. Уг нь Ц.Даваасүрэн гишүүн эрчим хүчний хүн. Одоо гадаадад дотоодын үйлдвэрт очоод селфидээд гүйгээд байна. Одоо энэ 160 сая евро-гийн 103 сая евро дээр нь Засгийн газрын баталгаа гаргана гээд хүсэлтээ ирүүлчихсэн байна. Тун удахгүй  бид ямар ч боломжгүй, эрсдэлтэй байна. Бодит байдал дээр ТЭЗҮ хэт зөрүүтэй байна гэх хариу өгнө. Таны яриад байдаг шударга байдал чинь энэ үү. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь шүү. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.166
    2022/11/03

    Даваасүрэн гишүүнийг дэмжих хэрэгтэй.но той хүн ингэж ярьдагүй

    Хариулах
  • 103.57.93.12
    2022/11/03

    Davaa gishuuniig said l bolgoson bol yu gej ingej baihav nastai huniig gomdoogood

    Хариулах
  • 202.9.40.28
    2022/11/03

    Gtgvvlsen bol shuud ochood alaltsdagum baigaabiz dee! Tailbar hiigeed goliigoodsuuh uu ? Bi bol or vndesgvi abaagvi umiigabsan geedgvtgebel chadlaaraa ochij esergvvtseed shvvhed ognodoo !,!!

    Хариулах
  • 122.201.24.25
    2022/11/03

    даваасүрэн гишүүний зөв шдээ. хөгжлийн банкны чанаргүй зээлийг төр төлдөгэь.яаж байгаа юм тэр нь.дорвол 1 гайгүй арьс ширний үйлдвэртэй болчихсон нь.дээрээ

    Хариулах
  • 202.126.89.230
    2022/11/03

    ийм ил юмыг л хийж чадахгүй барьцаалагдчихдаг юм байхдаа хачин юмаа

    Хариулах
  • 66.181.160.68
    2022/11/03

    Даваасүрэн гишүүн үнэн зүйл хэлсэн байх. Сангийн сайд ч тийм цэвэрхэн хүн биш байх.

    Хариулах
  • 202.21.107.89
    2022/11/03

    энэ сангийн сайдын арга ядсан үг байх үнэн болоод яг шүүх энэ тэрээр явахгүй гөлөлзөөд байгаа байхгүй юу? яг явбал хэрэг хүндэрч баахан хүн араасаа дагуулан гээд худлаа матрын нулимс гаргаад байгаа шүү

    Хариулах