Н.УЧРАЛ: Б.Цэнгэл даргаа, ирэх 7 хоногт төрийн өмчийн байрыг 5000-6000 төгрөгөөр түрээсэлдэг хүмүүсийг ил болго

Б.Ариунзаяа
2023/04/20

Н.Учрал: Төрийн үйлчилгээний мэдээллүүдийг шилэн болгоход ТӨХ хэрхэн анхаарч байна вэ?

Н.УЧРАЛ: 

- Засгийн газраас 5Ш ажиллагааны хүрээнд төрийн өмчийн компаниудыг шинэчлэх, менежментийн өөрчлөлтийг хийх ажиллагаа хэл ам дагуулж байгаа ч гэсэн урагшилж байна. Мэдээж саад бэрхшээл тулгарч байна. Өнгөрсөн хугацаанд Шилэн ажиллагааны хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар ТӨК-иудын ТУЗ-ийг ил болгох ёстой. Гэтэл мэдээлэл хариуцагч гэх 5000 гаруй байгууллагуудаас Төрийн өмчийн 71 компанийн л ТУЗ ил боллоо. Иргэд жараахай барьж байна, акулаа ил болго гэдэг. Уг нь Засгийн газрын зүгээс ялгасан зүйл байхгүй. Тиймээс үлдсэн компаниудын ТУЗ-ийг ил болгоход Төрийн байгууллагууд ажиллах хэрэгтэй байна. Хэрвээ 6 сарын нэгнээс өмнө ил болгохгүй бол хариуцлага тооцож, АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн. Төрийн өмчийн хорооны удирдлагууд үлдсэн компаниудынхаа ТУЗ-ийг ил болго.

- Төрийн өмчийн байруудыг 10-20 жилийн өмнөх үнээр түрээсэлдэг паразит нөхдүүд бий болчихож. Ажил хийх гэхээр хэн нэгэн дарга яриад зовоогоод байх юм. Б.Цэнгэл даргаа, Төрийн өмчийн байруудыг 5000-6000 төгрөгөөр түрээсэлж байгаа хүмүүсийг ил болго. Төрийн өмчийн газрыг хямдхан түрээсэлчихдэг. Гар гэхээр засвар үйлчилгээ хийсэн гээд тэрбумаар нь төрөөс нэхэмжилнэ гэдэг. Ингэж шимэгч байдлаар ашигладаг хүмүүсээр төр дүүрсэн байна. Үүнээс болж иргэдийн урам зориг мохож байна гэв.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.1
    2023/04/21

    Davhar tureeselsen orlogiin xeruugees tat are avah yostoi shuu

    Хариулах