Б.ЖАРГАЛСАЙХАН: УИХ-ын гишүүн болохын тулд 5 тэрбумыг зарж байна, шударга эх орончид сонгуульд оролцож чаддаггүй

Б.Ариунзаяа
2023/04/26

#ШУУД: Б.Жаргалсайхан: Хурал болгон дээр хашхираад хаваршаад байдаг нөхдүүд байна, би улстөрийн намын тухай хуулийг дэмжиж байгаа

Б.ЖАРГАЛСАЙХАН:

- Яг энэ талаар өмнө нь улс төрийн намууд хэлэлцүүлэг хийгээд дэмжинэ гэдгээ мэдэгдчихсэн. Харин одоо ямар заалтад нь өөрчлөлт оруулах уу, үр дүн нь ямар байх вэ гэдэг дээр дэлгэрэнгүй ярьж байна. Гэвч зарим нэг нөхдүүд ард түмний нэрийг бариад хашхираад байх юм. Одоо хий попордог хүмүүс болих хэрэгтэй. Хүмүүст таалагдаж болно. Гэхдээ улсаа яаж хөгжүүлэх вэ, ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, яаж ажлын байр бий болгох вэ зэрэг улс орныхоо хөгжил рүү анхаармаар байна. Нэр хүнд олох гэж улстөр хийж болохгүй. 

- Улстөрийн ажил нь иргэн Б.Жаргалсайхан, Доржийн ашиг сонирхол байж болохгүй. Улс төрийн ажлын үр дүнд улс орны эрх ашиг л яригдах ёстой. Өнөөдрийн гаргаж байгаа хуулиуд улс орны хөгжлийн суурь болох ёстой. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ардчиллаа бэхжүүлье, тойргоо томсгож, УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмье гэж байгаа нь зөв. УИХ-ын 76 гишүүнийг худалдаж авах амархан. Харин 152-ыг бол хэцүү. Олон жижиг нам буюу бүх улстөрийн салбарын бүхий л төлөөлөл орж ирнэ. Тэр болгоныг лоббидно гэдэг хүнд болно гэсэн үг. Дээр нь хяналт нэмэгдэнэ. Хулгай дээрмээ зогсооё гэвэл улстөрийн намын тухай хууль, сонгуулийн хуулиа өөрчлөхөөс эхэлнэ. Ганц хоёр хүн шоронд хийлээ байдал өөрчлөгдөхгүй. 

- Надад УИХ-ын гишүүн, сайд дарга болох шаардлага байхгүй. Улстөрч хүн өөрийнхөө төлөө улс төр хийж болохгүй. Улс орныхоо төлөө, намын бодлогын төлөө ажилладаг байх хэрэгтэй. Би сонгуульд аль болох шударгаар оролцохыг хичээдэг. Зөвхөн УИХ-д орчихоод л үгээ хэлэх ёстой гэж хэн хэлсэн юм. Намын даргынхаа хувьд би өнөөдөр гудамжинд ч үгээ хэлээд явж байна. 

- Жирийн шударга эх оронч сэхээтэн хүн сонгуульд оролцох мөнгө байдаггүй. Өнгөрсөн сонгуулиудыг харахад нэг хүн УИХ-д сонгогдохын тулд 5 тэрбум төгрөг зарж байна. Тэр хүмүүс энэ мөнгөө хамаг юмаа барьцаалаад аль нэг банкнаас зээл авчихдаг. Гишүүн болсныхоо дараа мөнгөө олох гэж нүүрсний наймаа руу орж зээлээ хаах гэж үздэг. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.