ХАА салбарын инновацын шийдлүүдийг танилцуулах “AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээ болж байна

Админ
2023/06/08

Хөдөө аж ахуйн салбарт бий болсон ИННОВАЦЫН ШИЙДЛҮҮДИЙГ бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт танилцуулах “AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээ эхэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Инновацын 7 хоног-2023” арга хэмжээний хүрээнд “AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээ болж байна.   Хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүн үйлчилгээг хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, бизнес эрхэлж буй үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүдэд танилцуулах, хамтын ажиллагааны боломж бий болгож, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулах юм. 

ХАМРАХ ХҮРЭЭ

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн сан
  • Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл, аймгуудын Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл
  • Хөдөө аж ахуйн их сургууль 
  • Эрдэм шинжилгээний байгууллагууд
  • Олон Улсын төсөл, хөтөлбөрүүд, Мэргэжлийн холбоод
  • Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид
  • Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой бизнес эрхлэгчид

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүний танилцуулга
  • Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн
  • “AGRI SHOWCASE TOUR” эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, гарааны компани, лаборатори, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй танилцах аялал
  • Бизнес уулзалт 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна