ТӨСВИЙН ТОДОТГОЛ: Цалин нэмэхэд 996 тэрбум, тэтгэвэрт 396 тэрбум төгрөг зарцуулна

Б.Ариунзаяа
2023/06/08



Б.ЖАВХЛАН:

- 2023 оны улсын төсвийг 1.8 их наяд төгрөгөөр тодотгох гэж байна. Төсөв санхүүтэй холбоотой үүсээд байсан хүндрэлүүдийг Засгийн газраас арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд энэ оны эхний таван сарын байдлаар 24 сая тонн нүүрсийг хилээр гаргаад байна. Энэ жилд 36 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөсөн. Энэ нь эдийн засаг сэргэхэд нөлөөлсөн тул төсвийн тодотгол хийх боломжийг бүрдүүллээ. Ингэснээр төсвийг 1 их наяд 896 тэрбум төгрөгөөр тодотгоно. Үүний 50 хувь нь төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулна. Үлдсэн хэсгийг нь тэтгэвэр болон зорилтот халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, хүсэлт гаргасан хүүхэд бүрд мөнгийг нь олгох ба нөхөн олгоход зарцуулагдахын зэрэгцээ Улаанбаатар хотын түгжрэлийг арилгахад зориулагдсан.

Энэ удаагийн төсвийн тодотголоор бүх асуудлыг шийдэх боломжгүй. Гэхдээ нэгэнт бүрдсэн боломжийн хүрээнд цалин тэтгэвэртэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Цалингийн өөрчлөлт нь салбарын онцлогоос хамаарч хэмжээний хувьд ялгаатай болохыг онцолж хэлье гэв. 

Төсвийн тодотголын хүрээнд дараах 5 чиглэлд 1 их наяд 896 тэрбум төгрөгийг зарцуулна. 

1.Цалин нэмэхэд: 996 тэрбум 

2.Тэтгэвэрт 396 тэрбум

3.Хүүхдийн мөнгөнд 167 тэрбум

4.Түгжрэл ба замын ажилд 187 тэрбум.

5. Зорилтот халамжийн тэтгэмжид 89,3 тэрбумыг зарцуулна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.81.240
    2023/06/09

    Тэтгэврийн доод хэмжээ 500000 ахмад хөгшидийн амжиргаанд хаанаа ч хүрэхгүй байгаа нь үнэн шүү доод хэмжээг нэмэх нь зөв

    Хариулах