Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Далайд гарцгүй улс орнуудыг нэгтгэж, нэг тавцанд гарах нь энэ удаагийн форумын онцлог

Б.Ариунзаяа
2023/07/09

#ШУУД: “Монголын эдийн засгийн форум-2023” арга хэмжээ эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултанд хариулж байна

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 

- Эдийн засгийн форум нь НҮБ-ын индэрээс ялгаатай нь хөгжиж байгаа улс орон хөгжингүй улс орнуудтай нэг түвшинд ярьдаг. Дэлхийн эдийн засгийн форумд улс орнууд  өөрийнхөө дуу хоолойг лоббидож илэрхийлдэг. Энэ удаа бид далайд гарцгүй улс орнуудыг нэгтгэж, тээвэр ложистикийн үнэтэй холбоотой асуудлыг гаргаж тавихаар ажиллаж байна. Учир нь ирэх нэгдүгээр сард Швейцарь улсад болох дэлхийн далайц гарцгүй улс орнууд чуулж, далай бол зөвхөн далайтай улс орнуудыг өмч биш. Дэлхий нийтийн өмч гэдэг дээр анхаарч ярилцана. Тиймээс бусад орнуудад тухайлсан далайн боомттой болох, түүнийг нь бусад улс орнууд ялангуяа дэлхийн шинжлэх ухааны байгууллагууд, аюулгүйн зөвлөлийн улс орнууд хүлээн зөвшөөрөх лобби хийж байгаагаараа энэ удаагийн форумын гол ач холбогдол оршино.  

- Манай улс экспортын нэг л замтай. Боомтын сэргэлтийн хүрээнд ойрын ирээдүйд таван экспортын төмөр замтай болохоор ажиллаж байна. Ингэснээр манай улсын эдийн засгийн эргэлт 40 их наядаар хэмжигддэг байсан бол багадаа 80 их наядад хүрнэ. Сая гэхэд л улсын төсөв анх удаа 1,7 их наядаар давж биелэсэн учир цалин тэтгэвэр тэтгэмжээ нэмсэн. Ер нь эдийн засаг огцом тэлэх бодлого бол Боомтын сэргэлт. Цаашид аж үйлдвэр, аялал жуулчлал,  хөдөө аж ахуй зэрэг салбарууддаа анхаар уул уурхайн бус экспортуудаа нэмж чадвал эдийн засаг тэр хэрээр тэлнэ.  Эдгээр боломжуудаа хөрөнгө оруулагч, хэвлэл мэдээллийн байгууллага, дэлхийн эдийн засгийн нийтлэлчид болон банкны төлөөллүүдэд сайтар ойлгуулж, зөв ойлголт өгөх нь амьдралын чанарт нөлөөлөх томоохон алхам болно. 

- Сая манай улсын Үндсэн хуульд томоохон өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл нэг нам дангаар үнэмлэхүй ялахгүй байх эх суурийг тавьж өгсөн. Зөвхөн тойрогтоо танигдсан хүмүүс бус нийгэмдээ, салбар салбартаа танигдсан лидерүүд УИХ орж ирэх, тэдгээр төлөөллүүдийг татсан нам л ялах бололцоог нь олгосон. Энэ бол засаглалын хамгийн том суурь реформ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна