S OUTLET: Төр өөрсдөө газраа өгөөд, барилгаа хүлээж авчихаад хүний хувийн өмчийг буулгаж болдог юмуу

Б.Ариунзаяа
2023/08/31

СБД-ийн I хороо, үерийн эрсдэлтэй бүсэд байгаа S Outlet (2 блок барилга) дэлгүүрийн удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг танилцуулж байна

S OUTLET:

- Манай газар, барилга бүгд хууль ёсны дагуу. НЗД-ын үе үеийн Засаг даргын захирамжаар газрын эрх нь сунгагдаад явсан. Түр барилга гэж ташаа ойлгоод байна. Хэрвээ түр барилга байсан бол үл хөдлөхийн гэрчилгээ, техникийн нөхцөл гэж гарахгүй. 

- Энэ бол хувь хүний өмч. Төр өөрсдөө газраа өгөөд, барилгаа хүлээж авчихаад буулгаж болдог юм уу. Хохирлын хэмжээ одоохондоо гараагүй байна. Нийслэлийн удирдлагуудтай зөвшилцөх яриа явагдаж байгаа. 

- Барилгын үнэлгээний хувьд бага тоо гарахгүй. Дээр нь 20 тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бизнесний байгууллагын нэр хүндэд маш их сөрөг нөлөө үзүүлж байна. Цаашид үйл ажиллагаа явуулах эсэх нь ч эргэлзээтэй байдал хүрлээ. Манайх 50-60 ажилтантай. 

- Өчигдөр гэхэд л манайд мэдэгдэлгүйгээр цахилгааныг нь таслачихсан. Эрчим хүчний хуулиараа дор хаяж 48 цагийн өмнө мэдэгдэх ёстой. Өөрсдөө хуулиа зөрчөөд л байна. 



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.191
    2023/09/02

    Иргэдийг төлөөлөгчийн хуралд нэр дэвшиж гараад баяжсан гэж байгаа.Хахуулиар авсан газар ш дээ ойлгомжтой

    Хариулах
  • 66.181.189.14
    2023/09/01

    шаадаг банди бэ Улаанбаатарт хогийн хужаа бараа зардаг 4 төвтэй болчихоод. наадхаа нураалгаад оронд нь цээрлэгт хүрээлэн болгуулчих. сэндвичэн барилгаа боолтоор тайлаад аваад зайлаарай

    Хариулах
  • 66.181.161.10
    2023/08/31

    Даварсаар2 энд хүрлээ. Бусдад нь эхний анхааруулга болог!!! Төр гэж авилгачдыг хэлдэггүй юм

    Хариулах
  • 66.181.161.118
    2023/08/31

    Төр өгөөгүй тухайн үeийн эрх мэдэлтнүүд л авилга аваад өгсөн биз. Өөрөө бас авилга өгөөд л авсан биз Одоо яая гэхэв Газар улсын мэдлийн өмч юм чинь иргэдээ аюулгүй байлгахыг л бодсон биз

    Хариулах
  • 59.153.114.149
    2023/08/31

    төр бишээ,тэр зөвшөөрөл өгсөн нөхдүүдтэйгээ ярьж хохирлоо олж аваарай,

    Хариулах
  • 103.212.117.235
    2023/08/31

    Xunii xuwiin omchiig tegj dur zorgoooroo nuraana gedeg buruuu

    Хариулах
  • 202.126.90.3
    2023/08/31

    комунизм мандтугай цаадуул чинь эргээд ирж эхлээд өмч дараа нь эрх чөлөө тэгээд амь нас авдаг

    Хариулах
  • 103.57.95.168
    2023/08/31

    Trust tradiig bas shalgah heregtei. Google earth zurag harhaas bas l ih shahaad orood irtsen bsan. Ter gazraa zarna geed zar yavaad bna

    Хариулах
  • 66.181.189.244
    2023/08/31

    Төрд тухайн үед ажиллаж бсан гарын үсгээ зурж газар олгосон ноходоос төлбөрийг адилхан гаргах хэрэгтэй Гэмт хэрэг шүү дээ

    Хариулах
  • 66.181.160.62
    2023/08/31

    За яахав дээ залуу хүн, дороо л босоод ирнэ. Маш олон хүний амь нас, амьдрал наад нэг амбаараас чинь үнэтэй болчоод бгааг ойлго.

    Хариулах
  • 202.55.188.120
    2023/08/31

    сүүлийн үед авлигаар баригдаагүй барилга гэж байхгүй яагаад гэвэл хотод газар байхгүй дулаан цахилгаан байхгүй бүгд авлигаар хүчээр явагдаж байгаа

    Хариулах
  • 202.179.26.30
    2023/08/31

    Либертари нам нь хамгаалах байлгүй

    Хариулах
  • 66.181.182.68
    2023/08/31

    Авилгалаар баригдсан нь тодорхой шдээ нураах нь зөвөө

    Хариулах
  • 103.57.92.214
    2023/08/31

    Авлигадаж авсан газраа чөлөөж өгөх хэрэгтэй та нар шудрагаар хууль журмын дагуу аваагүй шүү

    Хариулах