Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 614 мянга гаруй иргэнд 13.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ

Админ
2024/04/30

Улсын хэмжээнд энэ оны 3 дугаар сарын байдлаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 614871 иргэнд 13.949.220.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. Энэ нь  өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт зөрчил нь 22.4 хувиар буурсан үзүүлэлтэй байна. 

Мөн 27400 зам тээвэр ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, зам тээврийн ослын улмаас иргэд, аж ахуй нэгжид 13.171.600.310 төгрөгийн хохирол учирч, үүнээс 11.686.719.784 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4792 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 5427 зөрчил буюу 47.3 хувиар, 2022 оны мөн үетэй харьцуулахад 6943 буюу 61 хувиар тус тус буурсан нь Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шийтгэлийг чангатгасантай холбоотой.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийн хэмжээг тавин хувиар хөнгөрүүлж байна.

Энэ оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс  хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлд заасан торгох шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэхтэй холбоотой зохицуулалтын хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс өдрийн 00:00 цагаас бэлэн бусын шалгах төхөөрөмж e-патролд, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 00:00 цагаас хяналтын камерын торгуулийн систем, программд өөрчлөлт оруулжээ.


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 614 мянга гаруй иргэнд 13.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна