tovch.mn - Товч мэдээлнэ
  • Эхлэл
  • Улс төр
  • ЭДИЙН ЗАСАГ
  • Нийгэм
  • дэлхий
  • Бусад
  • Live
  • Эрхзүйн шинэтгэл 2
  • Хууль эрхзүй

Т.Энхсайхан: Хууль зүйн сайд Ц.Нямдорж Олон овоотын лицензийг хятадуудад өгөхөөр гэрээ хийчихлээ

Админ
2019/08/08
Хуваалцах Жиргэх


Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан иргэд Хууль зүйн яамны гадаа өнөөдөр Хууль зүйн яамны гадаа жагсч, Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбогдох асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардсан өргөх бичгийг холбогдох хүмүүст өргөн барилаа. Энэ  үеэр “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхан хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр сайдын унаж байгаа 2018 оны шинэ загварын "Lexus 570" машины талаар болоод Олон овоотын лицензыг хятадуудад зарсан талаар мэдээлэл өглөө.

 


-    Нэлээд ноцтой асуудлууд яригдаж байх шиг байна. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?


-    Бидэнд маш том баримтуудыг хүмүүс авчирч өгч байна. Энэ бол Монгол улсын түүхэнд хар толбо болохуйц ноцтой асуудал. Эхлээд өнөөдрийн жагсаал хийж байгаагийн гол зорилго болох хөөн хэлэлцэх хугацааныхаа талаар яръя. Хөөн хэлэлцэх хугацааны талаар бид анхнаасаа ярьсан. Маш том бүлэг хулгай явагдаж байна шүү. Монголын ард түмний халаасыг суйлж гүйцлээ. Ц.Нямдорж, Ш.Раднаасэд гэдэг хоёр хүн нийлээд хуулийн сүлжээ, мафи байгуулчихаад авлигал хээл хахуулийн хэрэг үйлдээд байна гэж удаа дараа мэдэгдэж байхад эрх мэдэлтнүүд үл тоосон. Одоо л намайг доромжлоод байсан хүмүүс юу яриад байсныг минь ойлгож байх шиг байна. МХЕГ-ын хэлтсийн дарга Баярсайханы оймсноос 10 мянган ам.доллар, сейфнээс нь тэрбум гаруй төгрөг гарч ирлээ. Энэ бол зөвхөн нэг удаагийн үйлдэл шүү дээ. Өмнө нь хэдэн удаа ийм их хэмжээний хахууль аваад сууж байсныг өнөөдөр хэн ч нотолсонгүй. Бичлэг задарсаны дараагаар УИХ гэнэт сандралд орж, Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч байна. Тэгэхээр бид үнэнийг илчилсэн байгаа биздээ. Яалт ч үгүй Ц.Нямдорж гэдэг хүн чинь С.Зоригийн аллагын хэрэг ярьж, олны анхаарлыг өөр тийш нь чиглүүлж байгаад ар хударгаар нь зохион байгуулалттай авлигалын бүлэг хулгайн гэмт хэрэг үйлдээд яваад байсан. Бид энэ талаар удаа дараа хэлж байсан.


 Гэвч одоо тэр ажлын хэсэг гараад хөөн хэлэлцэх хугацааг засаад яах юм. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг ирэх 9 дүгээр сард шийдэгдэнэ. Тэр хөөн хэлэлцэх хугацаагаар өршөөгдөх хэвээрээ. Гэвч хуулиа эргэж хараад ч “Жаст”-ын Ш.Батхүү өршөөгдөнө.  Хуулийг буцаан хэрэглэж болохгүй гэдгийг адгийн захын хуульч мэднэ. Тиймээс бид нэгдүгээрт, хуулиа яаралтай зас. Хоёрдугаарт, хуулийг буцаан хэрэглэдэг бол гэж шаардаж байна. Учир нь шүүхийн шатанд ороогүй байгаа, хэрэг нь мөрдөн байцаалтад шалгагдаж байгаа маш том дүнтэй авлига, хээл хахуулийн хэргүүд бий. Эдгээр хэргүүд дээр хуулийг буцаан хэрэглээд буруутай эдгээдүүдийг нь яллаад өгөөч гэж бид шаардаж байгаа юм.

 


-    Олон овоотын ордын лицензыг хятадуудад зарсан гэх мэдээлэл байгаа гэсэн. Энэ талаараа тодруулаач?


-    “Жаст”-ын Ш.Батхүү монголын хамгийн том ордуудын нэг болох Олон овоотын ордыг “Би хулхидуулж авсан” хэмээн худлаа ярьж, Алтжин компанийн Алтанд өгсөн. Өөрөөр хэлбэл энэ орд газрын лиценз Ц.Нямдорж, Алтан гэдэг хоёр хүний гарт орчихсон. Гэтэл энэ орд газар хятадуудын гарт орсон талаарх ноцтой мэдээлэл бидэнд ирлээ. Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Г.Алтан хоёр наадмаар амарч байх хугацаанд 40/60 харьцаатайгаар ашигаа хуваах нөхцөлтэй Олон овоотын орд газрын лицензыг зарахаар гэрээ хийсэн гэсэн мэдээлэл байна. Энэ бол маш том ноцтой асуудал учир Ашигт малтмалын Ерөнхий газар, Уул уурхайнн яаманд энэ талаар асуулга хүргүүлж байна. Үндсэн хуульд газрын доорх баялаг бүх ард түмний мэдлийнх гээд заагаад өгчихсөн байхад яагаад бидний өмчийг зарах ёстой юм бэ. Бид өмчөө авмаар байна. Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнууд сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар томоохон орд газрын нөөцийг нь тогтоодог болчихсон байна. Гэтэл нөгөөх ямар ч ашиггүй гэгдээд байсан Олон овоотын орд Оюутолгойтоос ч илүү нөөцтэй болохыг нь тогтоочихсон байна шүү цаана чинь.

 


-    Хятадын ямар компанид зарсан талаарх мэдээллийг тодруулж болох уу?


-    Энэ  талаарх мэдээллийг бид баттай эх сурвалжаас сонссон. Мөн бидэнд хүмүүс мэдээлж байна. Гэхдээ би энд алдаатай мэдээлэл хүргэхийг хүсэхгүй байна. Тиймээс энэ талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас авъя. Стратегийн ач холбогдолтой энэ орд газрыг хоёр хуулийн этгээд зарж арилжиж байгаа бол энэ талаар АМГТГ-аас асуулга тавья. Гэрээг нь ил болгож гэж шааръя. Монгол улс Оюутолгойн гэрээнээс болж ашигаа ч хүртэж чадахгүй эмгэнэлтэй байдалд орчихоод байхад үүнээс ч илүү том орд газар болох Олон овоотын орд газрыг чив чимээгүй хятадуудад өгчихсөн байгаа нь зөв үү. Үнэн бол Хууль зүйн сайд Ц.Нямдорж тэр гэрээндээ урьдчилгаа авна гэж тохирчихсон байна. Тэр урьдчилгаагаа 2020 оны өмнө авах гэнэ. Мөнгөний ашиг сонирхолд авсан залуучуудыг улс төрд оруулж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах гэж байна. Хэрвээ Ц.Нямдоржийн гэх 20 хүн л монголын улс төрд ороод ирвэл Монгол улс тэр чигээрээ энэ хүний гарт орно. Ёстой жинхэнэ монгол төрийг хятадын бодлогоор сэмээрхэн мэрж устгалд оруулах төлөвлөгөө хэрэгжиж эхэлнэ.

 


-    Таны зохион байгуулсан жагсаал цуглаан Хууль зүйн сайд Ц.Нямдорж руу чиглэж байна. Яагаад заавал Ц.Нямдорж гэж?


-    Би анх хөөн хэлэлцэх хугацаа, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар ярьсаар байсан. Гэвч намайг үл тоосон. Гэтэл одоо оймсондоо мөнгө хийчихсэн гараад л ирлээ. Таминь ээ, Ц.Нямдорж гэж хүн монголын төрдөөс явах юм бол мафи, авлигалын том сүлжээ нуран унах болно. Тэгж гэмээнэ авлигалын хамгийн том акул, бүлэглэлүүдийг толгойлогчид унана, тэгж гэмээнэ монголын улс төр цэвэршинэ. Бүгд рүү нь ганц эмэгтэй хүн дайраад амжихгүй шүү дээ.

 


-    Ц.Нямдоржийн ард чухам хэн байдаг гэж харддаг вэ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөе гэхэд аминд чинь хүрэх вий хэмээн занаж байгаа бичлэг байдаг?


-    У.Хүрэлсүх гэдэг хүний ард Ц.Нямдорж байна. Энэ хүн бүх яамаа атгаж байна. Хуулиар нь хамгаалж, хулгай хийлгэж байна. Ц.Нямдорж хөөн хэлэлцэх хугацааг зассанаараа монгол улсын эрхзүйн түүхэнд маш том хар толбо үлдээлээ. Яагаад гэвэл хөөн хэлэлцэх хугацаагаар монголын бүх авлигачин, албан тушаалын гэмт хэрэгтнүүд бүгд суллагдана. Тиймээс бид Х.Нямбаатар, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлж байна. Хуулиа заслаа гээд хуулийг буцааж хэрэглэж болохгүй гэсэн хаалттай тулгарна. Гэхдээ олонхийн эрх ашгийг хөндсөн гэмт хэрэгт хуулийг буцаан хэрэглэж ирсэн түүх дэлхийн жишигт байдаг. Тиймээс үүнээс өөр арга үлдсэнгүй.

 


-    ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан жагсагчдын эрх ашгийг зөрчиж байна гэж байна. Энэ талаар?


-    Ж.Амгалан хурандаа надад дахиад хэрэг үүсгэчихсэн байгаа гэж сонссон. Учир нь би гэртээ харихгүй байгаа. Миний хамгийн бага хүүхэд гурван настай. Хэрвээ намайг гэртээ байхад баривчилчихвал яах вэ. Би айхгүй байна л даа. Гэхдээ эд нар чинь шоглодог гэж байна шүү. Манай жагсаж байгаа эгч нарт бүгдэд нь хэрэг үүсгэчихсэн. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр өдөр болгон шахуу дуудаж, амар заяаг нь үзүүлэхгүй байна. Яахав, Ц.Нямдорж муухай аргаа хэрэглэж байхгүй юу. Гэххдээ бид айхгүй, тиймээс бид дахин жагсаж байна. Олон овоотын орд газрыг хятадуудад алдаж чадахгүй. Эх орноо гэсэн сэтгэлтэй залуу үе байдаг юм шүү гэдгийг цөсөнд нь ортол мэдрүүлнэ.

 


-    Ц.Нямдоржийн унаж байгаа LX-570 машины талаар баримт дэлгэнэ гэж байсан?


-    Энэ талаар бид маш том баримт олсон. Ирэх долоо хоногт дэлгэнэ. Энэ асуудлыг хөөгөөд явахаар Ц.Нямдоржийн хүү Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Анхбаяртай холбогдож байна. Нэр бүхий этгээд Н.Анхбаяр даалгавар өгч мафийн сүлжээгээр нь дамжуулж, энэ машиныг монголд оруулж ирсэн. Мөн тэр хүнд Н.Анхбаяр даалгавар өгч ХБНГУ- руу 90 кг хар тамхи зөөсөн. Гэвч тэр нь баригдаад өнөөдөр Герман улсын шоронд ял эдэлж байна. Тэр хүний нэр, машин оруулж ирсэн бичиг баримт, дипломат эрх эдэлж, машин татваргүй оруулж ирсэн зэрэг баримтыг нь ирэх долоо хоногт дэлгэх болно.

 

 

Б.Ариун


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

COP17 Logo
Mongolia to Host COP17
216
Өдөр
22
Цаг
54
Минут
37
Секунд
2 цаг

Баянгол дүүрэгт 9.2 кг мөнгөн ус хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ

3 цаг

С.Баярцогт: АН дотоод “зодоон”-оо дарж, ялалтын төлөө нэгдэнэ

4 цаг

Трамвай ашиглалтад орсноор зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэх хүний тоо 10-22 хувиар буурна

4 цаг

"Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого- 2026" эхэллээ

6 цаг

Ч.Хишигдалай: Ойрхи, Дорнодын дайны улмаас шатахууны үнийн өсөлтөөс илүү нийлүүлэлтийг тогтмол хадгалахад анхаарч байна

6 цаг

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана

6 цаг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль парламентын босгыг давлаа

7 цаг

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Өчигдөр

Нэг өрхөөс эхэлдэг 2.9 их наядын орлогын давлагаа

Өчигдөр

ЖАГСААЛТ: Дараах 100 бизнесийг зөвшөөрөл, бүртгэл чөлөөллөө

Өчигдөр

ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа

Өчигдөр

Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн ТҮР БАЙГУУЛАМЖ баригдана гэв

Өчигдөр

Чингэлтэй дүүрэгт нарны эрчим хүчээр сургууль, цэцэрлэгийн цахилгааны зардлыг бууруулах “Нартай сургууль” төсөл эхэллээ

Өчигдөр

С.Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

Өчигдөр

“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна

Өчигдөр

БНСУ-аас манай улсад аяллын визээр ирсэн жуулчин осголтын улмаас нас барсан байж болзошгүй

Өчигдөр

Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ

Өчигдөр

Нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Өчигдөр

Баруун Тооройн баянбүрдэд мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ

Өчигдөр

Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

Өчигдөр

Агаарт хаустай болох нь Мөрөөдөл биш боллоо

2026/04/14

Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө

2026/04/14

Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж

2026/04/14

Төмөр замын салбарын бүтээн байгуулалтыг дэмжин ажиллахаа илэрхийлэв

2026/04/14

"Албаны нууц" гэх ойлголтыг халж, нууцын жагсаалтыг УИХ баталдаг болно

2026/04/14

Улсын хэмжээнд 4.1 сая төл мал бойжиж байна

2026/04/14

Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна

2026/04/14

“Солонго” төслийн байранд хэн шалгарахыг "ХУР" систем, 100 онооны эрэмбэ шийднэ

2026/04/14

Н.НОМТОЙБАЯР: Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд эдийн засгийн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ

2026/04/14

Г.ДАМДИННЯМ: Аи-92 бензиний үнийг нэмэхгүй, хадгалах нөөцөө гурав дахин тэлнэ

2026/04/14

“Солонго” төслийн байранд хэн шалгарахыг "ХУР" систем, 100 онооны эрэмбэ шийднэ

2026/04/09

Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна

2026/04/09

Уул уурхайн салбарыг төрөлжүүлснээр монголын эдийн засаг солонгорно

2026/04/09

Канье Уэстийг Их Британид нэвтрэхийг хориглов

2026/04/09

Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахаар 15 улс бэлтгэж байна

2026/04/13

БНСУ-ын иргэн нас барсан байдалтай олджээ

2026/04/09

Би хэрхэн ажилладаг вэ: CU конвиниенс дэлгүүрийн хамт олон

2026/04/09

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ

2026/04/10

Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ

2026/04/09

“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно

2026/04/10

Ерөнхийлөгчийн санаачилсан “Гишүүнийг эгүүлэн татах” хуулийн хэлэлцүүлэг хойшлов

2026/04/10

Дорнод аймагт гарсан гурван ой хээрийн түймэрт 2800 гаруй га талбай өртөж, шатжээ

2026/04/10

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2026/04/09

А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан

2026/04/09

Интернэтийн эрх чөлөө дэлхий даяар хумигдаж, Монгол Улс 42-т жагслаа

2026/04/10

Өнөөдрөөс скүүтэр, мопед явган хүний замаар зорчихгүй

2026/04/10

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Мишустин Г.Занданшатарт талархал илэрхийлжээ

2026/04/13

Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ

2026/04/09

Мэдээллийн технологийн Үндэсний паркийн данс нээгдлээ

2026/04/10

Г.Лувсанжамц:​ Хэрэв энэ хууль батлагдвал ард түмнээс сонгогддог ардчилсан засаглал ердөө аравхан хүний гарт орно

2026/04/09

УИХ-ын гишүүн тангарагаасаа няцаж, ёсзүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татагдах уу

2026/04/13

АНУ Ираны эсрэг "Далайн бүслэлт"-ийг эхлүүллээ

2026/04/11

ТАНИЛЦ: АН-ын Улс төрийн зөвлөлийн 34 гишүүн

2026/04/10

“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг эхний өдрөө үргэлжилж байна

2026/04/10

Сонгино доод, Хадан хясаанд Туул голын ус ноцтой бохирдсон нь тогтоогджээ

2026/04/10

Гаалийн хяналтын бүсэд барааны нэр төрөл, тоо хэмжээг буруу мэдүүлж, татвараас зайлсхийсэн 8 зөрчлийг илрүүлжээ

2026/04/10

Он гарсаар 1214 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, 1568 хүний амь насыг аварчээ

2026/04/13

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болно

2026/04/14

Ерөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой

2026/04/13

Өнөөдөр 5 дүүргийн 11 байршилд цахилгаан хязгаарлана

2026/04/09

Би хэрхэн ажилладаг вэ: CU конвиниенс дэлгүүрийн хамт олон

2026/04/13

АНУ Ираны эсрэг "Далайн бүслэлт"-ийг эхлүүллээ

2026/04/10

Г.Лувсанжамц:​ Хэрэв энэ хууль батлагдвал ард түмнээс сонгогддог ардчилсан засаглал ердөө аравхан хүний гарт орно

2026/04/10

Сонгино доод, Хадан хясаанд Туул голын ус ноцтой бохирдсон нь тогтоогджээ

2026/04/10

Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ

2026/04/09

А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан

Tovch.mn Social Medai Agency
tovchmedia@gmail.com

©2026 Tovch.mn