Ц.Сандуйн сонгогчид "матрын нулмис" унагаав

Админ
2019/11/18

"Төрийн ордны баруун хаалган дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Сонгинохайрхан дүүргийн 2000 иргэн шаардлага хүргүүлэхээр нэгджээ" гэх зар түгээсэн иргэд Ц.Сандуйн сонгогчид байжээ. Ц.Сандуй өнгөрсөн сонгуулиар тус дүүргийн 18 дугаар тойргоос НИТХ-д сонгогдсон. Улмаар НИТХ-ын дарга болсон ч "60 тэрбум"-ын хэргээр дөрвөн жилийн ял аваад байгаа юм. 


Тэгвэл түүний сонгогчдын төлөөлөл өнөөдөр Төрийн ордны баруун талд жагсаж, У.Хүрэлсүхэд Ц.Сандуйг суллахыг шаардсан шаардах бичиг хүргүүлсэн байна.


Тэдгээр иргэд "2016 оны сонгуульд МАН ялахад Ц.Сандуй маш их үүрэг гүйцэтгэсэн. МАН-ынхан энэ ялалтын гавьяаг эдлээд сууж байгаа. Гэтэл Ц.Сандуйг хэлмэгдүүлж, ял оноосон.

 

НИТХ-ын даргын албан тушаалаа өгсөн, Нийслэлийн ардын намын даргын суудлаа өгсөн. Гэмгүй хүмүүстээ ял оноодог шүүх засаглалаа эсэргүүцэж байна" гэцгээж байна.  
 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна