Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух тусгай хэрэгцээт 45 настай, эрэгтэй “Ү”-г гэртээ байхад нь 22-25 насны үл таних масктай эмэгтэй гар утсыг нь аваад зугтсан хэрэг гарчээ.
Энэхүү хэргийн дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн ба уг хэргийг иргэн “М” үйлдсэн болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Одоогоор тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн ганцаараа байгаа үедээ танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байх, мөн бага насны хүүхдэдээ сайтар анхааруулж хэлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!