Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “SX4255JV344” загварын зүтгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тухайн автомашины жолооч З /38 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.