Б.ЖАВХЛАН: Төрийн ачааллыг хувийн хэвшил үүрч байгаа бол БИЗНЕСИЙГ НЬ ХАМГААЛНА

Б.Ариунзаяа
2022/11/02

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль өргөн барихад бэлэн болсонтой холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийллээ. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд энэ ажлыг Концессын тухай хуулиар зохицуулж ирсэн. 

Харамсалтай нь Концессын тухай хууль нэмэр гэхээсээ нэмрээс болсоор иржээ. Концесс нэрийн дор 2010 оноос хойш 254 төсөл хэрэгжүүлснээс зөвхөн ганц л амжилттай хэрэгжжээ. Гэтэл төсвөөс концессын төлбөр жил бүр өссөөр байгаа аж. Тиймээс уг хуулийг халж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн шинэ зохицуулалттай болохоор Засгийн газар, Сангийн яам, ОУВС болон Дэлхийн Банкны туслалцаатайгаар хууль боловсруулжээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулснаар төрийн үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэж, хөрөнгө оруулагчдын илтгэл бий болж, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэг нэмэгдэх, цаашлаад үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой юм байна.


Б.ЖАВХЛАН:

  •  - Хуулийн төслөөр Төр, хувийн хэвшлийн түншлэл нь төрийн хийх ёстой, нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээ зэргийг хувийн хэвшилтэй хамтарч хийхэд оршино. Тодруулбал, энэ хуулиар нь удаан хугацааны хамтын ажиллагааг зохицуулсан. Хувийн хэвшил нь эрсдэл, менежментийн хариуцлагаа хүлээдэг, төр төлбөрийн гүйцэтгэлтэй уялдуулан төлдөг хэлбэр рүү шилжинэ.
  • - Хууль батлагдан гарснаар төрийн үйлчилгээг түншлэлийн хэлбэрт шилжүүлэх эрхзүй бүрдэж, цаашид төр, хувийн хэвшил бизнесийнхэнтэй харилцан түншилж явна. Үүгээр энэхүү хууль анхдагч болж байгаа юм.
  • - Засгийн газар түншлэлийн гэрээ байгуулсан бол тодорхой хэмжээний үүрэг, хариуцлага хүлээнэ. Тухайлбал Засгийн газар үүргийн баталгаа гаргана. Өөрөөр хэлбэл санхүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Түншлэлийн гэрээ байгууллаа, Засгийн газар үүргийн баталгаа бичиж өгнө. Ингэж гэмээнэ дунд, урт хугацаандаа тогтвортой байна. Энэ бол түншлэлийн хуулийн амин сүнс.
  • - Нэгэнт Засгийн газрын ачааллыг хувийн хэвшил авч яваа бол төр хувийн бизнесийг нь хамгаалж өгөх нь зүйн хэрэг. Жишээ нь зам барьж өгч байгаа бол ойролцоогоор 50 км-ын радиуст өрсөлдөхүйц хэмжээний замын зөвшөөрөл улс өгөхгүй байх гэх мэт.
  • - Харин нийгмийн чиглэл буюу сургууль цэцэрлэг дээр өртгийг нь тооцоод улс үйлчилгээг нь худалдаж авна. Барих шилжүүлэх ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй. Хэрэв барилга барьсан тохиолдолд үнийнхээ эрсдэлийг хувийн хэвшил өөрөө хариуцна. Харин түншлэлийн хуулиар өртгүүд дээрээ шинэчлэл хийх боломжтой. Ингэхдээ төртэйгөө зөвшилцөнө. Хэн хэндээ ашигтай байхаар зохицуулна.
  • - Энэ хууль батлагдсанаар хувийн хэвшлүүдийн орлого нэмэгдэх бүрэн боломжтой. Өнгөрсөн 9 дүгээр сард цэцэрлэгийн түрээсийн 91 гэрээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн дутагдалтай байгаа орон зайг хувийн хэвшил түншлэлийн хүрээнд шийдэж чадсан. Энэ бол бидэнд боломж байна гэсэн үг. Ирэх жил ЕБС-д дахиад хүртээмжийн асуудал үүснэ. Зарим дүүрэгт буцаад 3 ээлжээр хичээллэх асуудал үүсэхээр байгаа. Тиймээс энэ асуудлыг цэцэглэгээ шийдсэн жишгээр сургуулийн түрээсийг хийж таарах нь.
  • - Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зөвхөн түншлэлийг л зохицуулна. Хувийн хэвшил төрдөө шахаа хийхээ зогсоож, хувийн хэвшлийн бизнесийг төр нь дээрэмдэхээ болино. Харилцан ашигтай түншлэл дээр суурилсан эдийн засгийн харилцааг зохицуулна.

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.7
    2022/11/04

    Мэргэжлийн хяналт үнэхээрийн дарамттай шүү өлөн сданууд

    Хариулах
  • 202.126.89.135
    2022/11/02

    Demjij bn tur bugdiin avah bish aan-uudaa demjij bj l uls oron hugjinshd odoo zaluu uyee demjeed ajliin bair ajil hiih tal deer turiin zohitsuulalt hiimeer bn (jishee ni hudulmuriig unelj surah heregte bn, mash ih ajil hiilgecheed mash baga tsalin ugchuud zaluuchuud ajil hiidq zalhuu bn gedeg)

    Хариулах
  • 43.231.113.84
    2022/11/02

    Хамгаалалтандаа авчвал амар юмдаа.

    Хариулах
  • 202.21.119.194
    2022/11/02

    Ovooshdee. Buzines huviin hevshil hogjij baij uls hogjino.

    Хариулах