Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар Х.Нямбаатар мэдээлэл хийж байна

Б.Ариунзаяа
2023/04/19

С.Зоригийн амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. 

Дэд бүтцийн хөгжлийн дэд сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэрэг прокурорт шилжих шатандаа байгаа гэх мэдээллийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт өгч байсан. 

Өнөөдөр прокурорын байгууллагаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлсэн. Уг асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. 

Шүүхээс Б.Содномдаржаад, Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ялыг 2017 оны наймдугаар сарын 4-нд шүүхээс оноосон. Гэвч тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-нд сулласан юм.

Учир нь Дээд шүүхээс шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хэргийг сэргээн шалгуулах шийдвэр гаргаснаар мөрдөх байгууллага дахин шалгаж эхэлсэн байна. Ингээд мөрдөх байгууллагаас уг хэргийг прокурорт шилжүүлж, хэрэгсэхгүй болгожээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.248
    2023/04/19

    Za ingeed aluurchid yal zavshij luivarchid hulgaichid omgoolliin tortei bolloo doo.Mash haramsaltai shiidver bna daa.

    Хариулах