Б.БААСАНДОРЖ: "Алсын хараа 2050​" бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангалтгүй байна

Б.Ариунзаяа
2023/08/28

#Шууд: Б.Баасандорж: Төрийн бүтээмжийг үнэлснээр иргэдийн амьдралын чанар дээшлэх бодит үр нөлөөтэй…

Б.БААСАНДОРЖ:

- Манай улс гэлтгүй дэлхийн ихэнх улс орнууд үнэлгээ мониторингийн тогтолцоо руугаа анхаардаг болсон. НҮБ-ын гишүүн 193 орны 112 орныг бодлогын баримт бичгээ оновчтой тодорхойлсон байна гэж үзсэн. Эдгээр орнуудаас 39 орон баталсан бодлогын баримт бичигтээ оновчтой үнэлгээ мониторинг хийж чадаж байгааг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл манай улс энэ чиглэлээрээ дэлхийд тийм ч муу биш гэсэн үг. 

- Монголчууд долоо хэмжиж, нэг огтол гэдэг. Чухлыг хэмжиж чадвал засаглал оновчтой болдог. 2020 онд өмнө нь залангад байсан 567 бодлогын бичиг баримтыг нэгтгэсэн. Энэ бол "Алсын хараа 2050". Гагцхүү үүнийг зөв үнэлж чадаж байна уу, хяналтаа зөв тавьж, бодитой зөв дүгнэж  байна уу гэдэг асуудал маш чухал асуудал. 

- "Алсын хараа 2050" бодлогын баримт бичигт нийт 34481 арга хэмжээ байна. Гэвч өнөөгийн төрийн байгууллагууд ойрын зовлондоо ороогдож, холын зорилгоо мартчихаад байна. Тиймээс өнөөдөр энэхүү урхинаас хэрхэн яаж гарах вэ, Алсын хараа 2050 хүрэхийн тулд бага, дунд хугацаандаа төлөвлөлтөө хэрхэн хүрэх вэ, бодитой яаж дүгнэх вэ гэдгээ ярилцаж байна.

- "Алсын хараа 2050" бодлогын баримт бичгийг бодитоор дүгнэвэл төсөвлөл, төлөвлөлт 2 нь хоорондоо уялдаагүй байгаа ч тайлангийн дүгнэлт 80 дээш хувьтай гардаг.  Гэвч том зургаараа дүгнэвэл хэрэгжилт хангалтгүй, 40 хүрэхгүй хувьтай байна. Энэ бол УИХ, ЗГ бодитой үнэлгээ мониторингээ хийж чадаж байна уу гэдэг асуулт гарна.  


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.42
    2023/08/30

    Аргагуйштээ. Алсын хараа гэж мереедлийн замбараагуй жагсаалт!

    Хариулах