Ж.САНДАГСҮРЭН: "Шунхлай" ШТС, "S Outlet", "Акуа Гарден"-д газрын эрх, барилгын зөвшөөрөл олгосон байгууллага албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулна

Б.Ариунзаяа
2023/08/31

#Шууд: Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 3р хороонд байрлах Шунхлай ШТС-ыг албадан буулгах захирамжийг танилцуулж байна


Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:

- Үер усны аюултай нөхцөл байдал хэд хэдэн удаа болсон. Үүнээс улбаалж иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсантай холбогдуулан НЗД-ын захирамж гаргасан. Тодруулбал Шунхлай групп компани нь ХУД-ийни 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ, дунд голын онцгой хамгаалалтын бүс буюу үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст 2000 м2 газар эзэмшиж байгаа нь хууль тогтоомж зөрчиж, нийт эрх ашиг, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөн иргэдийн ам нас, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг алдагдуулж, хохирол учруулах нөхцөл байдал тогтоогдсон тул газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож байна. Мөн Шунхлай групп компанийн ШТС-ыг албадан буулгах үүрэг даалгавар өгсөн.

- Гурван байршилд, гурван компанийн газрын асуудал болон обьект яригдаж байгаа. Эдгээр компанийн удирдлагуудтай тус бүртэй нь 2-3 удаа уулзаж ярилцсан. Шунхлай групп компанийн хувьд асуудалд нааштай хандаж байгаа иргэдийн аюулгүй байдлын үүднээс шуурхай арга хэмжээ авахыг шаардсан. 

- Нийслэлийн Засаг даргаас АТГ-ын дарга Дашдаваад хамтран ажиллах албан бичиг илгээсэн. Албан бичигт, ХД-ийн 3,15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн бүсэд байрласан  "Эм энд Жи Констракшн", Шунхлай групп болон Иргэн Батзориг нарт газар эзэмших эрх олгож, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон байгууллага албан тушаалтны үйлдэл болон эс үйлдэлд МУ Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахыг хүсье гэсэн байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.166
    2023/08/31

    Үалгуулаагүы юмуу одоо болтол

    Хариулах