LIVE: Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Б.Ариунзаяа
2023/09/01

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд дараах хөтөлбөрийн дагуу төрийн айлчлал хийнэ.

ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИСЫН МОНГОЛ УЛСАД ХИЙХ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР

(2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүд)

Пүрэв гараг, 08 дугаар сарын 31-ний өдөр

Ром-Улаанбаатар

18:30Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
  
Баасан гараг, 09 дүгээр сарын 01-ний өдөр

Улаанбаатар

10:00“Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ
10:00Угтах ёслол
  
Бямба гараг, 09 дүгээр сарын 02-ны өдөр

Улаанбаатар

09:00Албан ёсны угтах ёслол

Д.Сүхбаатарын талбай

09:30Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ

Төрийн ордон

10:20Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ

Төрийн ордны “Их Монгол” танхим

 
11:00Монгол Улсын Их Хурлын дарга бараалхана
11:10Монгол Улсын Ерөнхий сайд бараалхана
16:00Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ

Гэгээн Петр, Паулын сүм

 
  
Ням гараг, 09 дүгээр сарын 03-ны өдөр

Улаанбаатар

10:00Шашин хоорондын уулзалт хийнэ

Хүн театр

 
16:00Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа

Степпэ Арена

 
Даваа гараг, 09 дүгээр сарын 04-ний өдөр

Улаанбаатар-Ром

09:30Сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ

“Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоно

 
11:30Үдэх ёслол

“Чингис хаан” олон улсын нисэх буудал

12:00Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
17:20Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна