Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

100 айлын авто замын зузаан нь 7-13см

2019 оны 08 сарын 28

100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто зам нээлтээ өчигдөр хийсэн билээ. Энэхүү замыг хэтэрхий нимгэн, чанаргүй хучилт хийж байна гэсэн зураг, мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан.

 

Тэгвэл шинээр хийгдсэн энэ замын зузааныг илтгэх мэдээллийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлжээ. Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын орлогч дарга Б.Алагаа хэлэхдээ "Энэхүү 1.6 км авто зам нь стандартын дагуу долоон сантиметрын хучилттай. Замыг тэгшитгэсэн зарим газар нь 12-13 сантиметрын хучилттай байгаа" гэж өчигдөр мэдэгдэж байв.

 

Тус 1.6 км авто замын шинэчлэлтийг ажлыг хийж гүйцэтгэхээр Улаабаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2019 оны 07-р сарын 01-ны өдөр зам барилгын ажлыг эхлүүлж 2019 оны 10-р сарын 01-ны өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээг хийсэн. Гэвч хөдөлгөөний эрчим ихтэй тус замыг хичээл сургуулийн хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсэхээс өмнө иргэдээ ая тухтай зорчуулахын тулд шахуу төлөвлөж, ажиллах хүч, техникийг нэмэгдүүлж хөдөлгөөнийг 2019 оны 08-р сарын 27- ны өдөр зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн байна.



Тус замыг улсын комисст хүлээлгэн өгч, нээлт хийгээгүй бөгөөд үргэлжлүүлэн дугуйн зам, явган хүний зам гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж байгаа ба гэрээт хугацаандаа хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Олон нийтийн сүлжээгээр ажил бүрэн дуусаагүй байгаа үеийн зургийг буруу ташаа тайлбар мэдээллийн хамт хүргэсэн байна.

 

Замын бодит зургууд:

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл