Фото: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины онгоц буюу “НИСДЭГ КРЕМЛЬ”

Админ
2019/09/03

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины онгоц буюу “НИСДЭГ КРЕМЛЬ”-ийн тухай...

 

 

Хурлын танхимд энэ зураг дээрх шиг хэвлэлийн бага хурал хийж болно.

 

 

Коридор нь онгоцны бусад тасалгаа шигээ тоноглогдсон.

 

 

Ерөнхийлөгчийн онгоцыг холбооны орчин үеийн төхөөрөмжөөр тоноглосон бөгөөд шаардлагатай үед онгоц цэргийн командлалын бүрэн ажиллагаатай төв болох юм. Воронежийн нисэхийн үйлдвэрт бүтээсэн энэхүү онгоцыг радарт баригдахыг бууруулсан тусгай бүрхүүлээр бүржээ. Мөн онгоцонд радио саад тавих төхөөрөмжтэй.

 

 

Онгоцны интерьерыг неоклассицизмын стилиэр хийсэн.

 

 

Ерөнхийлөгчийн онгоцыг хамгаалахад 68 хүртэл сөнөөгч онгоцнууд ашиглагддаг.

 

 

Владимир Путины агаарын хөлгийн интерьерын тавилгуудын ихэнхийг алтадсан. Ариун цэврийн өрөөний тосгуурын таг, угаалтуур нь хүртэл мөн л алтадмал чимэглэлтэй.

 

 

Онгоцны гал тогоонд рестораны түвшиний хоол бэлтгэх бүрэн боломжтой.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаар Москвагаас Хельсинкид очиход Путин ердийн зорчигч тээврийн “Ил” онгоц шиг гаднаасаа харагдах, 500 сая доллараар бүтээгдсэн “ИЛ-96-300ПУ” онгоцоор явжээ. Ерөнхийлөгчийн онгоцны урт нь 65 метр, далавчийн дэлгэлт нь 65 метр, нислэгийн дээд өндөр нь 12 000 метр, дээд хурд нь 900 км/цаг.

 

 

Владимир Путин биеийн тамирийг эрхэмлэдэг учир онгоцонд биеийн тамирын жижиг танхимтай.

 

 

Унтлагын өрөө нь онгоц шигээ орон зай ихтэй. Ерөнхийлөгчийн агаарын хөлөг нь ердийн зорчигчдын онгоцыг бодвол уртасгасан их биетэй.

 

 

Энэ зураг дээр Путин Касабланкад айлчлах үеэр, 2006 он. Эндээс харахад өмнөх онгоцны салон нь өөрчлөгдсөн ч ерөнхий стилиэ барьжээ.

 

 

Путины хөлөг онгоц дахь хурлын өрөө. Түүний хурал, зөвлөгөөний өрөөний арьсан буйдан сандлууд нь аюулгүйн бүстэй.

 

 

Оросын Ерөнхийлөгчийн мэдэлд дөрвөн ийм онгоц байдаг бөгөөд нислэгт дөрвүүлэнг нь бэлтгэдэг. Учир нь Ерөнхийлөгч нэгийг нь хөлөглөж, гурав нь халхавчийн үүрэг гүйцэтгэнэ. Нислэг эхэлтэл Ерөнхийлөгч ямар онгоцонд суух нь тодорхойгүй байдаг аж.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна