Зүрхний өвчин, тархины харвалт, уушгины архаг бөглөрөлт, хавдраар жил бүр 4.3 сая хүн нас барж байна

Админ
2019/09/11

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран агаарын бохирдлын урт хугацааны нөлөөлөл нь хүн амын сэтгэл зүй, зан үйлд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлын түвшинг судлан үнэлгээ өгөхөөр “Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын агаарын бохирдлын талаарх мэдлэг, хандлага, дадал” сургалтаар судлаач нараа бэлтгэж, бэлтгэгдсэн судлаачид нь нийслэлийн БЗД, СХД болон Баянхонгор аймагт ажиллаж байна. Судалгаа энэ 9-р сарын 06-16-ны өдрүүдэд явагдах юм.


Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд, тэр дундаа гэр бүл, жирэмсэн эхчүүд, урагт эхийн хэвлийд байх үеэс нь эхлэн ноцтой хор хохирол учруулдаг. Улмаар хүний бие махбодь болон сэтгэл санаанд дарамт болдог байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар иргэдэд тусламж үзүүлэх өндөр чадавхитай /мэдлэг, дадал, хандлагатай байх/ нь агаарын бохирдлоос шалтгаалсан эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.


Дэлхий нийтэд агаарын бохирдлын улмаас зүрхний өвчин, тархины харвалт, уушгины архаг бөглөрөлт, хавдар, хүүхдийн амьсгалын замын цочмог халдварт өвчин зэргээр жил бүр 4.3 сая хүн нас барж байна. 2018 онд ДЭМБ-аас гаргасан “Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” тайланд ЭМБ-ын мэргэжилтнүүдийг агаарын бохирдлын талаар мэдээлэлтэй байх, тухайн чиглэлээр судалгаа хийх, мэдлэгээ түгээх, гэр бүл хамт олныг сургах, тэднээс суралцах, шийдэл гаргах, бусад салбарын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт зориулсан шийдлийг олох үүрэгтэй гэж зөвлөмж болгосон байдаг билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна