Нийтийн тээврийн бодлогын газарт 11 дүгээр сарын 24-29-нд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хүргэж байна. Тухайлбал,
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн З.Өлзийбал: Ч:79 (Монгол хюндэй киа компани-Яармагийн 1-р буудал) чиглэлд үйлчилж байгаа 15-052 гарааш дугаартай автобусны жолооч нь Вива сити автобусны буудал дээр иргэдийг "Буух цаг болсон" гэж худал хэлэн хөөж буулгасан байна. Буух цаг нь 21:07 цагт байна. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Ц.Ганбаатарт дутагдал гаргахгүй ажиллах үүрэг өгч сургалтад хамруулахаар боллоо.
Иргэний гомдол: Иргэн Б.Наранбат: Ч:17А (Сансар ШТС-Вокзал) чиглэлд үйлчилгээнд явж байгаа 13-268 гарааш дугаартай автобусны жолооч нь хэл амаар доромжлоод буух цаг нь болоогүй байхад иргэдийг "Хойд автобусанд суу" гээд буулгаад байна.
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-нд гэрээний торгууль оногдуулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна