Амны хаалт зүүх нь халдварт өвчний үед хамгийн энгийн боловч хамгийн үр дүнтэй хамгаалалтын нэг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Хүн хоорондын ойрын зайд ярих, инээх, ханиах, найтаах үед агаарт дуслын хэлбэрээр тархдаг нян, вирусүүд нь бусдад маш амархан дамждаг. Тиймээс амны хаалт зүүх нь зөвхөн өөрийгөө бус, бусдыг хамгаалах чухал арга юм.
Доорх тохиолдлууд нь амны хаалт зүүх шаардлагын үндэслэлийг илүү тодорхой харуулдаг.Амны хаалт огт хэрэглээгүй тохиолдолд халдвар тархах эрсдэл — МАШ ӨНДӨР
Амны хаалтгүй үед хүмүүс хоорондоо харилцахдаа ам, хамраас ялгарах бичил дуслуудыг өртөх магадлал хамгийн өндөр байдаг. Харилцан яриа хийхэд л дуслууд 1–2 метрийн зайд тархдаг бөгөөд ханиах, найтаах үед энэ зай хэд дахин нэмэгдэнэ. Ийм нөхцөлд халдвартай нэг хүн олон хүнийг маш хурдан хугацаанд өвчлүүлэх эрсдэлтэй.
Хэрэв эрүүл хүн амны хаалт зүүсэн боловч халдвартай хүн зүүгээгүй бол:
Халдвартай хүний амнаас ялгарсан дуслууд агаарт тарахдаа эрүүл хүнд хүрнэ.
Амны хаалт нь эрсдлийг бүрэн хааж чаддаггүй, зөвхөн тодорхой хэмжээгээр багасгана.
Эрүүл хүний амны хаалт халдварт хүний ялгаруулж буй олон дуслыг барьж чадахгүй тул эрсдэл өндөр хэвээр үлдэнэ.
Халдвартай хүн амны хаалттай, харин эрүүл хүн амны хаалтгүй үед — ДУНД зэргийн эрсдэл
Энэ тохиолдолд:
Халдвартай хүн амны хаалттай учир дуслын ихэнх нь агаарт тархахгүй, масканд шингэнэ.
Гэхдээ халдвартай хүний амны хаалт 100% хамгаалалт болно гэж ойлгож болохгүй.
Жижиг дуслууд амны хаалтын завсраар гарах магадлалтай, мөн эрүүл хүн маскгүй тул тэдгээрийг шууд амьсгалаар авах боломжтой.
Иймээс хамгаалалт сайжирсан ч эрсдэл бүрэн багасахгүй. Хамгийн үр дүнтэй хамгаалалт бол хоёр тал маскаа зүүх явдал юм.
Халдвартай хүний ялгаруулсан дуслууд амны хаалтанд баригдана.
Эрүүл хүний зүүж буй маск үлдсэн жижиг хэсгүүдээс хамгаална.
Ингэснээр агаар дахь вирусийн нягтрал эрс багасч, халдвар дамжих боломж хамгийн доод түвшинд хүрдэг.
Энгийнээр хэлбэл:
Халдварыг тараах боломжийг халдвартай хүн багасгана.
Халдварыг авах боломжийг эрүүл хүн багасгана.
Амны хаалт зүүх нь хүн бүрийн биед нэмэлт дарамт болохгүй, харин бидний хамтын эрүүл мэндийг хамгаалах хамгийн хялбар арга юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна