Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2026 оны аравдугаар сарын 10-ны байдлаарх хөдөө аж ахуйн цаг уурын арав хоногийн тоймыг гаргажээ.
Өнгөрсөн арав хоногт Монгол-Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр агаарын дундаж температур +1.1…+3.0 градус, Их нууруудын хотгор, тал хээр, говийн зарим нутгаар +8.1…+13.0 градус дулаан байв. Харин Ингэн хөөврийн хоолой, Шарга, Галбын говиор +13.1…+14.3 градус хүрч, бусад нутгаар +3.1…+8.0 градус дулаан байжээ.
Хур тунадасны хувьд нийт нутгийн 50 гаруй хувьд хур тунадас орсон байна. Үүнээс нутгийн 50 орчим хувьд 0.0-10.0 мм, зарим сумдад 10.1-20.0 мм хур тунадас оржээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Дарьганга, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Дорноговь аймгийн Алтанширээ, Сайншанд, Сайхандулаан сумдад 20.1-36.2 мм хур тунадас орсон байна.
Мөн Архангай аймгийн Цэцэрлэг, Хотонт, Говь-Алтай аймгийн Бугат, Цээл, Эрдэнэ, Төв аймгийн Аргалант сумдад салхины хурд 24-29 м/с хүрч, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн хүчтэй салхи ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тухайд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн тариалан бүхий зарим нутгаар үр тариа, төмс хураах ажил үргэлжилж байгаа бол мал аж ахуйн салбарт сүү, сааль авах, хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжлэн хийгдэж байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!