2026 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 11:23:21 цагт Орхон аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-ийн зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн талаар Орхон аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад одоогоор ямар нэгэн хор хохирол учраагүй байна.

Газар хөдлөлтийн байршил:

  • Өргөрөг: 48.99

  • Уртраг: 104.4