БОЭТ-д 11 настай хүүхэд амьсгалын замд гаднын биет тээглэсэн оноштойгоор хүргэгдэн, яаралтай дурангийн ажилбар хийсний үр дүнд уушгинд нь орсон балны тагийг амжилттай гарган авчээ.
Эмч мэргэжилтнүүдийн хэлснээр бага насны хүүхдүүд санамсаргүй байдлаар жижиг биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнх тохиолдолд ходоод руу орж ноцтой хүндрэл үүсгэдэггүй. Гэвч зарим тохиолдолд залгисан зүйл амьсгалын замд орж, цагаан мөгөөрсөн хоолой болон гуурсан хоолойд тээглэн амьсгалын дутагдал үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг.
БОЭТ-ийн зүгээс эцэг, эхчүүд болон асран хамгаалагчдад бага насны хүүхдэд тавих анхаарал, халамжийг нэмэгдүүлж, жижиг эд зүйлс, таг, тоглоомын жижиг хэсгийг хүүхдэд ойр байлгахгүй байхыг анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.18.143
Hi 11 nas bi 10 nasaatai
Хариулах