ЗӨВЛӨГӨӨ: Уламжлалт аргаар хэрхэн зөв хооллох вэ

Админ
2022/01/11

Өвчингүй, эрүүл урт наслах арга  бол хоол ундыг зөв тохируулах явдал юм. Эрт дээр үеэс монголчууд дөрвөн улиралд тохируулан хоол ундаа хэрэглэсээр ирсэн уламжлалтай ард түмэн. Уламжлалт анагаах ухаанд 404 төрлийн өвчин байдаг. Тэдгээр өвчнийг үүсгэгч нь буруу хооллолт. Тиймээс хоолыг өвчнийг анагаагч эмтэй адилтган үздэг .

 Уламжлалт анагаах ухаанд Бурхан багш өдөрт нэг хоолтой ерийн хүн өдөрт хоёр хоолтой араатан өдөрт гурав хоолтой байна гэж үздэг байсан. Энэ нь хоолныхоо хэмжээг маш сайн барих хэрэгтэй гэсэн үг. Хоол хүнсийг идэж хэрэглэхдээ нэг битүү буюу хоёр алганы хооронд нийлүүлж барьсантай адил хэмжээтэй хоол хэрэглэх ёстой гэнэ. Тиймээс хоолныхоо хэмжээг зөв барих хэрэгтэй юм.   

Хүнд чадалтай хоол ундыг хагас цадах төдий,хөнгөн мөн чанартай хоолыг цадталаа идэж болдог. Шингэхэд амар хялбар хоол унд идээд, идээний хэмжээг тохируулан  хэрэглэснээр ходоодны 3 галын илч хэвийн үүсэж хоол боловсруулах тунгалаг цөвийн үйл ажиллагаа зөв явагдана. Мөн хоолны хэмжээг зөв тохируулж чадахгүй хоол ундааг бага хэрэглэх, өлсөх хоол сойсноор биеийн тамир тэнхээ хүч чадал барагдаж, ядарч сульдах ясаар янгинах,нойргүйдэх зүрхний хий, сэтгэл санаа хямрах нь хийн  олон өвчнүүдийг үүсгэж байдаг. Харин хоол ундны хүнд хөнгөний хэмжээг тохируулж чадахгүй,ходоодны хэмжээг хэтрүүлэн цадтал идсэнээр шингээлт муудаж ходоодонд бадган салс үүсдэг. Үүнээс болоод тунгалаг цөв 7 тамирыг боловсруулж  ялгадаг нэг хувийг хоосон үлдээж цадтал идэхгүй байх хэрэгтэй.хоолныхоо хэмжээг зөв барьснаар шингээлтийн хүч болох ходоодны 3 галын илч  хоолыг боловсруулан бодисын солилцоо хэвийн явагдана. Галын илч сайн байвал биеийн хүч тэнхээ,царай зүс сайжирч өвчингүй эрүүл байна.                  

  Уламжлалт анагаах ухаанд цагийн танин барьж од эрхсийн өөрчлөлт хүний бие махбодод хэрхэн нөлөөлж байгааг авч үзээд цаг уурын өөрчлөлтөд бие махбод дасан зохицох болон өвчнөөс урьдчилан сэргийлэх хэмнэлийг 6 цагаар тооцож гаргасан байдаг.            

6 цагийг тооцохдоо билгийн тооллын 10 дугаар сарын 16-наас эхлэн 2, 2 сараар тоолдог. Өвлийн эхэн сар 10, 11 сарыг дуустал Өвлийн адаг сар 12, 1сарыг дуустал. Хаврын улирал 2, 3сарыг дуустал Дэгжирэл  4, 5р сард Зуны улирал 6, 7сард, Намар 8,9 саруудад. Жилийн улирал, өдрийн цаг тухайн хүний хүйс, нас бие мах бодийн онцлог, бодисын солилцоо, энергийн хуримтлал зэргээс хамааран хоол ундныхаа төрөл зүйлд тааруулан тэдгээрийн хэм хэмжээг тохируулсаар иржээ.        

 Өвлийн эхэн буюу адаг саруудад Энэ үед хүний шар усны нүх хаагдаж доторх галын уур гадагш гарч задрахгүй болсноор ходоодны галын илч хүч төгөлдөр байдаг.Иймээс тарган хонь адуу зэрэг амьтдын махны шөл бүхий тослог шимтэй идээг гол болгож бурам,архи,сүү зэрэг шимтийг идэж уух,мөн дотоод энергийг халуун дулаан байлгах үүднээс уураг тэжээл ихтэй хоол хүнсийг өргөн хэрэглэнэ.                          

Хавар Энэ үед ходоодны галын илч буурч эхэлдэг  тул хөнгөн сэрүүн идээ,ундааг гол болгож ойр ойр бага идэх Иймээс бүх төрлийн цагаан идээ Шар идээ болох шар тос уураг,будаатай цай гэх зэрэг хоолыг зохицуулан хэрэглэж,ялангуяа хавар мах,өөх  тослогийн зүйл өрөм,ааруул зэргийг арай түлхүү хэрэглэх,аарцтай хар шөл,шар тосоор зуурсан арвайн гурил,сармистай хоол хийцэлсэн цай зэргийг түлхүү хэрэглэх зүйтэй хаврын улиралд мацаг барьж болохгүй. Монголчууд ямааны махыг сэрүүн чанартай гэж үздэг учир зуны улирал эсвэл өвөл хэрэглэдэг байсан.                                                                   

Зун Энэ үед ходоодны галын илч буурч өчүүхэн болсон ерөнхийдөө биеийн хүч тамир бага болсон үе юм. Зуны улиралд махан хүнснээс бүрэн татгалзаж.цагаан идээ ундааны дэглэмд шилжиж тараг айраг хоормог цийдмээр хооллож ундаалдаг.Арвай буудай зэрэгтэй хослуулан хэрэглэдэг. Цагаан идээниы энэхүү дэглэм нь зуны улирлын турш үргэлжилнэ. Хэрэв дулааны улиралд улаан идээ буюу тослог идээг хэмжээнээс хэтрүүлэн хооллох аваас бие махбодид энерги хэрэгцээнээс илүүгээр хуримтлагдаж ямар нэгэн өвчин эмгэг олох шалтгаан болдог.                                                                                                               

Намар Нарны илч бие мах бодийг халуунаар энэлгэж шар мах бодь аривдах үе юм.Зун хурсан шар хөдөлдөг учир амтлаг гашуун эхүүн амттай зөөлөн хөнгөн сэрүүн чанартай арвай буудайн гурил ногоон буурцаг шар буурцаг өргөст хэмх гахайн мах шинэ тос айраг буцалгаж хөргөсөн ус чихрийн зүйл зэрэг ногоо жимс цагаан идээ амтлаг тослогдуу хоол ундааг голчлохын дээр гэдэс дотрыг цэвэрлэх туулгын чанартай айраг гэх мэтийн өргөн хэрэглэх замаар биеийн дотоод халуун босож эхлэх үеийнхээ хооллолтын дэглэмийг сахидаг байна.

СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн уламжлалт анагаахын их эмч магистрант Л.Энхтунгалаг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна