ИХ БРИТАНИ: Эмнэлэгт цахилгаан тамхийг ЗӨВШӨӨРЧ, янжуур тамхийг ХОРИГЛОЖ байна

Админ
2022/10/07

Их Британийн Үндэсний Эрүүл Мэндийн Алба нь Баруун Мидлендс дэх эмнэлгийн байранд хоёр цахилгаан тамхины дэлгүүр байгуулахыг зөвшөөрчээ. Улмаар улсын эмнэлгийн газар цахилгаан тамхи татахыг зөвшөөрдөг бол янжуур тамхи татахыг хориглодог байна. 

Хамгийн сүүлд гэхэд, 2021 оны дөрөвдүгээр сард Их Британийн Норфолк, Лондон, Лестер, Эдинбургийн улсын эмнэлгүүдэд энэ төрлийн туршилтууд хэрэгжиж эхэлж.

Осол ба яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж буй тамхи татдаг өвчтөнүүдэд долоо хоног хүрэлцэхүйц цахилгаан тамхины иж бүрдэл үнэгүй өгөх болжээ.

Энэ нь өмнө нь тамхинаас гарахыг бодоогүй байж болох тамхичдын тамхинаас гарах хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилготой юм. Янжуур тамхинаас гарахын тулд өмнө нь олон төрлийн арга хэрэглэж үзсэн ч бүтэлгүйтэж байсан хүмүүсийн хувьд эерэг нөлөөтэй сонголт болдог байна.

Цахилгаан тамхи хэрэглэх үед гарын барилт болон сорох үйл явц нь янжуур тамхи хэрэглэх биеийн хэлэмжтэй төстэй байдаг ба энэ нь янжуур тамхинаас гарахад нөлөөлдөг гэж судалгаагаар нотлогджээ.

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БАЙДАЛ НЭМЭГДЭЖ БАЙНА:

  • Дэлхий даяар зөвхөн цахилгаан тамхинд зориулсан хуулийн зохицуулалт хийгдэж байгаа нь олон улсууд цахилгаан тамхийг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. 
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд олон нийтийн эрүүл мэндэд тустайг хүлээн зөвшөөрч, ташаа мэдээлэл өгөхөөс болгоомжилж байна. 
  • Европ тивд хамгийн багадаа 6.1 сая хүн электрон тамхины хуулийн зохицуулалтын тусламжтайгаар тамхинаас гарч байна.

Дэлхий даяар хууль тогтоогчид цахилгаан тамхи нь янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлийг бууруулах үндэсний стратегийн нэг хэсэг болох үр дүнтэй хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнд Их Британи, Шинэ Зеланд, Канад, Аргентин, Филиппин, Тайланд зэрэг улсууд багтаж байна.

Олон улсын хууль тогтоомжид цахилгаан тамхины талаарх судалгаануудад цахилгаан тамхи нь янжуур тамхины хор хөнөөлийг бууруулах үр дүнтэй арга хэрэгсэл болохыг тодорхойлсон ба хуулийн зохицуулалтад тусгалаа олсон байдаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна