ОУХМ Г.Ануужин хос хүрэл медаль хүртлээ

Админ
2022/10/13

Бахрейны Манама хотноо болж байгаа хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин хошой хүрэл медаль хүртлээ.

Тэрээр огцом өргөлтөөр 99 кг өргөж хүрэл, түлхэлттэй өргөлтөөр 116 кг өргөж V байрт шалгаран, нийлбэр дүнгээр 215 кг өргөсөн амжилтаар хүрэл медалийн эзэн болоод байна.

ОУХМ Г.Ануужин нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дэлхийн аваргын цомын эзэн юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна