Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ

Б.Ариунзаяа
2023/04/25

Өнөөдөр Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Яруу найрагч Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдаан болохоор товлогдсон байсан ч хойшилжээ. 

Тус хурал улсын нууцтай холбоотойгоор учир хаалттай явагдах хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байсан билээ.

Улсын нууцтай холбоотой шүүх хуралд Ерөнхий шүүгч оролцдог. Гэвч Ерөнхий шүүгч Хөгжлийн банкны шүүх хуралд оролцож байгаа учир  Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна