“Шинэчлэлийн” гэх тодотголтой Н.Алтанхуягийн засгийн газрын үед Уул уурхайн дэд сайдаар (2012-2014 онд) ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг 2018 оны 11-р сард албан тушаалаа урвуулан ураны тусгай зөвшөөрөл Францын компанид олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр АТГ-аас саатуулж байсан. Улмаар 30 хоногийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

Энэ хэрэг өнөөдөр Францын шүүхээр шийдэгдэж "АРЕВА" монголын улстөрчдөд авлига өгснөө хүлээн зөвшөөрч 4,6 сая еврогийн торгууль төлөхөөр болжээ. Ингэснээр “Арева”-аас монголын өндөр албан тушаалтан 1.275 сая еврогийн авлига авсан нь үнэн болж таарлаа. Дээрх авлигын хэрэгт холбогдох хүмүүс болон “Eurotradia”-ийн талаарх хэргийг ирэх долоо хоногт тусад нь хэлэлцэх ажээ.

Зөөвч-овоогийн гэрээ яригдаж хэзээ мөдгүй хийх гэж байгаа энэ цаг үед Алтанхуягийн засгийн газрын гишүүн авлига авч байсан хэрэг шийдэгдэж буй нь ямар учиртай вэ?  Ураны гэрээ урагшлахгүй 10 жил болсон шалтгаан нь энэ бусуу ?

2019 онд прокуророос О.Эрдэнэбулган гэгч эрхэм Францын Засгийн газраас хахуульд авсан мөнгөөрөө 26 орон сууц авсан бөгөөд эдгээр орон сууцыг бүгдийг нь битүүмжилсэн талаар мэдээлэл хийсэн.  Харин эрхэм дэд сайд асан өөрөө бол ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүй өнгөрч байсан билээ. 

Эх сурвалж: 

https://www.lemonde.fr/economie/article/2024/12/09/areva-paye-une-amende-de-4-8-millions-d-euros-pour-mettre-fin-a-des-poursuites-pour-corruption-en-mongolie_6438162_3234.html