Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар, хотын удирдлагууд, агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч нар, холбогдох яам тамгын газрын хүмүүсийг дуудан шуурхай хурал зарлаж холбогдох хүмүүст хэд хэдэн чиглэл өгчээ. Агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, хортой угаар нийслэлчүүдийг том жижиггүй хордуулсаар..! Эмнэлгийн өрөө, коридор уушгины хатгалгаа, ханиад томуугаар хүндэрсэн хүүхдүүдээр дүүрч буй эмгэнэлт дүр зураг нүдэнд ил байна. Иймд өнөөдөр төрийн тэргүүн бүх намын бүлгийн дарга нар бусад хүмүүст агаарын бохирдлын шалтгаан нөхцлийг тогтоох чиглэл өгөв. Тухайлбал шуурхай хулын үеэр“Тавантолгой түлш”компаний шинээр томилогдсон захирлын зүгээс шахмал түлшний чийглэгч нь 16-17 хувьтай байгааг мэдэгджээ. Стандарт нь 5-6 хувьтай байх атал хэдийнээ стандарт бус байгаа нь тодорхой байна. Ийнхүү хаа хаанаа хариуцлагагүйн утаа нүүрлэж байгаа тул шаардлагатай тохиолдолд УОК-ыг чиглэл гарга гэсэн хугацаат үүрэг өгчээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх агаарын бохирдлын эсрэг тодорхой чиглэл гаргах хугацаат үүргийг УОК-т өглөө

Холбоотой мэдээ

Нийгэм · 14 цаг
БОУАӨЯ: Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэнийг шалгаж, уулнаас буулгав

· 14 цаг
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Нийгэм · 14 цаг
ЦЕГ: Тусгай зөвшөөрлийн талбайгаа хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй хэргүүдийг илрүүллээ

Улс төр · 15 цаг
АН: 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг хүлээн авсан УИХ-ын дарга С.Бямбацогтын үйлдлийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэцээр тогтоолгоно

Нийгэм · 16 цаг
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг танилцууллаа

· 16 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!