“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон түүний зөвлөх Д.Бямбажав нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сард Тагнуулын байгууллагаас саатуулан цагдан, хорьсон.

Тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 19.4-1-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллагдагчаар татан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Улмаар уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.12.19/ хийхээр товлосон боловч прокурор сургалттай гэх шалтгаанаар хойшлуулж, ирэх оны нэгдүгээр сарын 16-ны өдөр товлосон байна.

Сануулахад, шүүгдэгч нарын зүгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу уг хурал өмнө нь хоёр ч удаа хойшилсон юм.