Монгол Улс Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан Москва хотноо боллоо. Хуралдаанд хоёр улсын Засгийн газрын холбогдох яам, газруудаас гадна банк, санхүү, цахим худалдаа, боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, бизнесийн байгууллага зэрэг олон салбарыг хамарсан төлөөлөгчид оролцож, хоёр улсын харилцааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж, зарим чухал тохиролцоонд хүрлээ.

Тус хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан сүүлийн жилүүдэд шийдвэрлэгдээгүй хуримтлагдсан асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх байр суурьтай байгаагаа илэрхийлж, Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой ганцаарчилсан уулзалт болон өргөтгөсөн хэлэлцээ хийсэн байна.

Тухайлбал, Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хангах, хоёр улсын шинэ төмөр зам барих чиглэлээр хамтран ажиллах, эрчим хүчний хамтын ажиллагааг бодитойгоор урагшлуулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр усан барилга байгууламж барих төлөвлөгөөний хэрэгжилт зэргийг хэлэлцжээ.
Үүний үр дүнд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдааны дүнгээр протокол байгуулж, протоколд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхэд хоёр тал идэвхтэй хамтран ажиллахаар болсон байна. Мөн Монгол, Оросын холбогдох байгууллага хооронд 3 баримт бичигт гарын үсэг зурлаа.

ОХУ нь Монгол Улсын мөнхийн хөрш тул түүхийн аль ч цагт хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, хамтын ажиллагааны эрчийг сулруулахгүй, зогсолтгүй өргөжүүлэн авч явах нь нэн чухлаар тавигдаж байгаа энэ үед хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хурал ажил хэрэгч уур амьсгал дунд амжилттай болж өндөрлөлөө гэдгийг талууд дүгнэж байна.

ШУУРХАЙ МЭДЭЭ Канад улсын олон улсын банк одоо зээл тусламж олгож байна. Танд бизнесийн зээл, хувийн зээл, орон сууцны зээл, автомашины зээл, оюутны зээл, өрийг нэгтгэх зээл эсвэл венчур хөрөнгө хэрэгтэй эсвэл ямар нэгэн шалтгаанаар санхүүгийн байгууллагаас зээл авахаас татгалзсан эсэх, IBC туслахаар энд байна! Энэхүү олон улсын банк нь аж ахуйн нэгж болон хувь хүмүүст өрсөлдөхүйц 0%-ийн хүүтэй зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ibcunit.com сайтаас авна уу. Тусламж авахыг хүсвэл INFO@IBCUNIT.COM хаягаар холбогдоно уу.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00