Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг анх удаа нээлттэйгээр зохион байгуулж байна. Өнөөдөр дэлхийн топ 50 их дээд сургуулийн шалгалтад тэнцсэн, тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлээр суралцах гэж байгаа 100 хүүхэд Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож байна.
Сүүлийн 30 гаруй жил хаалттай байж, зөвхөн нөлөө бүхий дарга нар, улс төрчдийн хүүхдүүд л Боловсролын зээлийн сангаас зээл авдаг гэсэн мэдээлэл цацагдаж, иргэдийн дунд багагүй маргаан, бухимдал дэгдээсэн. Тэгвэл энэ удаа Боловсролын зээлийн сан анх удаа нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарлаж, тэтгэлэг олгох гэж байна. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд хүүхдүүд сургуулийн эрэмбэ, тэргүүлэх мэргэжил, гадаад хэлний оноо, сурлагын голч оноогоороо 20 хүртэл оноо авна.
Харин хоёрдугаар шатанд суралцах ур чадварын шалгалт өгөх юм. Энэ шалгалтыг яг одоо нэгдүгээр сургууль дээр зохион байгуулж, явцыг хэвлэл мэдээллийн байгууллагаар шууд дамжуулж байгаа юм. Шалгалтад оролцох 100 хүүхдээс 85 хүүхэд танхимаар, 15 хүүхэд цахимаар оролцож байгаа бөгөөд 100 хувийн ирцтэйгээр Суралцах ур чадварын Ерөнхий шалгалт эхэллээ. Мэдээллээс харахад шалгалтын зохион байгуулалт сайн, шалгаруулалтад оролцогчдод маш сайн зөвлөмж мэдээлэл өгч ажиллаж байна.
Шалгалт 90 минут үргэлжлэх бөгөөд шалгалтын дүнг эцэг, эх хүүхдүүдийг оролцуулан шууд гаргах юм байна. Шалгалтад тэнцсэн хүүхдүүд шаардлагатай байгаа төлбөрөө Боловсролын зээлийн сангаас зээл авах эрхтэй болох юм. Энэхүү шалгалтыг Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, мэргэжлийн холбоодын тусламжтайгаар зохион байгуулж байна. Дэлхийн топ их, дээд сургуульд тэнцсэн тэргүүлэх мэргэжлээр суралцах гэж байгаа хүүхдүүддээ амжилт хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.26.194.227
хулгайч луйварчин дээрэмчин гишүүн сайд дарга нар чинь ингэж ил гэж байгаад хаалганы цаана хүүхэдээ авилга авсан хүмүүсээ хийнэ дээ итгэхэд ёстлй бэрх хүн сүгнүүд шүү дээ шоронд хийж шонд өлгөөд байвал цөөрч дуусах байх
Хариулах66.181.183.110
3000 гаран хүнд өгсөн байдагаас 80 хэд нь даргынх юм байна лээ. Даргынх гээд нүдээ ухуулж байгаа хэд хэлээч өгдөгийг нь өгөөд авсан гэж үнэнээ хэлээч. Ханш нь 20 сая байсан гэдэгт дээ. Үнэнээ хэлээд чирээч.
Хариулах