Прокурор 2023 оны эхний хагас жилд эрүүгийн хэргийн анхан шатны 7044, давж заалдах шатны 1128, хяналтын шатны 87 шүүх хуралдаанд тус тус оролцож, дүгнэлт гаргав.
Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрт 321 эсэргүүцэл бичсэн байна. Үүнээс давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлсэн 288 эсэргүүцлийн 174 буюу 60.4 хувь, хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлсэн 33 эсэргүүцлийн 28 буюу 84.8 хувь нь биелсэн байна.
Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар нэхэмжлэх гаргаж оролцсон оролцоо 14.2 хувиар өссөн байна.
Прокурор 2023 оны эхний хагас жилд төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулахаар 762 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, 236.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр буюу төрд ашигтайгаар шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 186.5 тэрбум төгрөгөөр буюу 3.6 дахин өссөн байна.
Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэхэмжлэлтэй, “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” төрийн бус байгууллага нь төрийн өмч болох газар, барилга, байгууламжийг өөрийн эзэмшилдээ авсныг хууль бус болохыг тогтоолгон буцаан авах тухай иргэний хэрэгт,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нэхэмжлэлтэй, “Төмөр трейд” ХХК-нд холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.3 тэрбум төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт прокурор төрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдээр оролцож байна.
Мөн Төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан 209.6 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар гаргуулахаар прокурорын нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.73.210
Төрийн 4 тэрбум долларын хөрөнгийг үрэгдүүлсэн Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Фортуна, Н.Алтанхуяг нар ямар ч гэм зэмгүй мултарсанд эсэргүүцэл гаргаач
Хариулах64.119.27.97
Шүүхийн толгойг дээш нь харуулаж хөлийг нь доош нь харуулах болсон юм байнадаа
Хариулах66.181.160.105
Ажилд нь өндөр Амжилт..Талархалаа Прокуроруудад...сайн сайханыг ерөөе
Хариулах139.5.216.54
Прокурор шударга мэдлэг чадвартай байвал шүүгчид даврахгүй авилга авахгүй болно
Хариулах