Шилдэгийн шилдэг "Хөх сувд"-ыг эзнээр Хөвсгөл аймгийн уугуул Бавуудоржийн Баасанхүү (1999 онд Хөвсгөл аймагт төрсөн) - Монгол Улсын Жүдо бөхийн шигшээ баг болон "Сүлд" спорт хорооны 48 кг жингийн эмэгтэй Дэлхийн аврага (2024) тамирчин.
Б.Баасанхүү 2024 оны ДАШТ-ий "D" хэсэгт эхний тойрогт гоц мөргөж, шигшээ 32-т АНУ-ын Мариа Селиа Лаборде, шигшээ 16-д Израилын Шира Ришони, шөвгийн наймд Португалын Катарина Кошта, хагас шигшээд Казахстаны Абиба Абужакынова нарыг ялж шигшээд шалгарсан. Шигшээд Италийн Ассунта Скуттог цаг дуусахаас 7 секундын өмнө вазари үнэлгээгээр ялж дэхийн аварга болжээ.Монгол Улсын Жүдо бөхийн дэлхийн аварга болсон 6 дахь, эмэгтэй 3 дахь тамирчин юм.


Шилдэг бизнесменээр Чимэдрэгзэнгийн Пүрэв-Осор шалгарчээ
 Чимэдрэгзэн овогтой Пүрэв-Осор нь Олон улсын тээвэр, худалдаа, аялал жуулчлал, тээврийн үйл ажиллагаа эрхэлж нийгмийн сайн сайхан үйлсийн аянд 350 сая төгрөгийн хандив тусламж өгчээ