УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг АТГ-т өгч шалгуулдахаар болсон тухайгаа мэдэгдлээ.
Тэрээр "УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь УИХ-ын 2024 оны арваннэгдүгээр сарын 11-нд Төсвийн тухай хуулийг баталсан чуулганы хуралдааны ирц, тухайн өдрийн санал хураалтанд дэмжсэн болон татгалзсан санал өгсөн гишүүдийн нэрсийг өгөхгүй нэг сар эс үйлдлээр татгалзаж, улмаар шаардлага тавиад долоо хоног хэрэгжүүлэхгүй байгаа тул Эрүүгийн хуульд заасан “албаны бүрэн эрхээ хэтрүүлэх” албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж Авлигатай тэмцэх байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв" гэлээ.
Зөвөө зөв гэхдээ энэ хулгайчуудаа дийлэхгүй улам өөгшүүлж хулгай луйвар урвалтыг хөхүүлэн дэмжээд байгааг их гайхаад байна яагаад хяналт хариуцлага хуулийн чадамжийг ингэж сулруулаад дураараа байх боломжийг энэ их хурлын хулгайчуудад олгоод харсан ч хараагүй юм шиг байгаад байж чадаад байнаа
Зөв шүү ёстой муухай төрийн ажлын сэтгэлгүй муу хүн ш дээ Баасандорж
Зөв байх энэ хүн эмээлийн махны асуултад их сонин хандаж байсан санагдаж байна
Зөв ш дээ