Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төрөлх Алтай хөдөөгийн сэргэлт” сэдвээр илтгэл тавьж эхлүүлсэн. Үргэлжлүүлэн Говь-алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, УИХ-ын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энхамгалан нар нээлтийн үг хэлнэ.
Энэхүү хурлын үеэр үндсэн сэдвийн хүрээнд зургаан илтгэгч илтгэлээ танилцуулна. Тодруулбал, “Засагт Хан аймгаас Хан Тайшир уулын аймаг хүртэл: Түүх, баримт” сэдвээр “Чингис хаан” музейн захирал, академич, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуун дараагийн илтгэлийг тавина.
“Хан Тайшир уулын аймгийн түүх” сэдвээр МУИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор, түүхийн ухааны доктор Д.Баярсайхан, “Халхын засагт ханы тамга”сэдвээр Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн сурвалж судлал, баримт мэдээллийн төвийн эрхлэгч, түүхийн ухааны доктор, профессор Б.Нацагдорж, “XX зууны монгол: тусгаар тогтнол, хөгжил дэвшил ба Говь-Алтайчууд” сэдвээр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Хишигт,
“Хан Тайшир уулын аймгийн түүхэнд холбогдох архивын баримтын тойм” сэдвээр Чандмань сумын уугуул, Архивын ерөнхий газрын мэдээлэл лавлагааны төвийн эрхлэгч, докторант С.Шижирбаатар, “Хан Тайшир уулын аймгийн жавхлант уулын хошууны түүхэн дурсгалт газар нутгийн тухай” сэдвээр Эрдэнэ сумын уугуул, нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, гэрэл зураг сонирхогч, судлаач Д.Алтанхуяг нар илтгэлээ хэлэлцүүлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.169
Aймгийнхаа 2 гишүүнийг гүтгэж нэрийг сэвтүүлчихаад өөрөө бүхнийг хийсэн юм шиг дүр эсгэсэн хулгайч худалч Амарбаясгалан минь хол явахгүй дээ. Намба сууж хол явдаа. Алтайд чи хэрэггүй шүү Илүү болно
Хариулах