Thanks ManТББ болон Thanks student клубээс үерийн гамшигт өртсөн айл өрх, иргэдэд туслах тусламжийн аяныг эхлүүллээ

Б.Ариунзаяа
2023/08/06

Thanks ManТББ болон Thanks student клубээс нийгмийн хариуцлагын хүрээнд үерийн гамшигт өртсөн айл өрх, иргэдэд гар бие, эд материал, мөнгөн хандиваар туслах тусламжийн аяныг эхлүүлээд байна.

 Өнөөдөр тусламжийн аяны эхний хэсэг Баянзүрх дүүргийн 29-р хороо, Дарь-эх орчмын нутаг дэвсгэрт байрлах үерт өртсөн айл өрхүүдэд хүрлээ. Аяны хүрээнд цугласан хандив үерийн улмаас орон гэргүй болсон айл өрх, эд материалаараа хохирсон хүмүүс болон харж хандах хүнгүй ахмад настнууд, хүүхдүүд болон өрх толгойлсон ээжүүдэд хүрнэ.

 Тусламжийн аянд нэгдэхийг хүсвэл Thanks MAN пэйж хуудсын чатаар болон 99104426 дугаараар холбогдож хандив өгөх боломжтой юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна