Хуурамч 170 мянган еврог хилээр оруулж ирэн арилжааны банкинд солиулсан хэрэгт 10 иргэн шалгагдаж байна

Админ
2024/04/29

Гадаад улсын иргэдтэй хамтран валют хуурамчаар бэлтгэх, ашиглах гэж оролдсон иргэн Д-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Урьдчилсан байдлаар 170,000 орчим евро буюу 600 сая орчим төгрөгийн валютыг улсын хилээр энэ оны гуравдугаар сард нэвтрүүлж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны гурван банкны салбарт хуурамч еврог солиулж, мөнгөн дэвсгэрт болгох ажлыг зохион байгуулжээ. Уг хэрэгт 5-6 монгол, гадаадын гурав, нийт 10 иргэн шалгагдаж байна.

Хуурамч еврогийн дэвсгэртүүдийг мөнгө тоологч машинд хийхэд алдаа заахгүй, энгийн хүний нүдээр харахад ялгагдахааргүй жинхэнэ мэт хийцлэлтэй байсныг мэргэжилтнүүд хэлж байна. 

Энэ мэтээр иргэдийг залилах, хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах эрсдэлтэй байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна