Эрчим хүчний сайд асан М.Сономпилын ялыг хэвээр үлдээлээ

Админ
2019/10/09

Эрчим хүчний сайд асан М.Сономпил Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж, улмаар өчигдөр шүүх хурал боллоо. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Ингэснээр тэрээр үлдсэн хорих ялаа биеэр эдлэх бөгөөд хээл хахууль авсан гэх 266 сая төгрөгийг улсын орлого болгох  юм.

 

Түүнийг 266 сая төгрөг авсан гэх  хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Улмаар түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна