PEOPLE AWARDS 2025: “БАРИЛГЫН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА” ШАГНАЛЫГ ХҮРТЭЭЛЭЭ.
“People awards” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний “ Барилгын салбарын онцлох байгууллага” шагналыг “Барилгын хөгжлийн төв ТӨҮГ”-т хүртээлээ.
✅️Барилгын материалын чанарын хяналтыг сайжруулах зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод барилгын материалын сорил шинжилгээний түргэвчилсэн лаборатори байгуулж, ашиглалтад орууллаа.
✅️ Үйл ажиллагаандаа Олон улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүллээ. Төрийн байгууллагууддаа манлайлан салбартаа анх удаа ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн.
✅️Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын үйл ажиллагаа, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг үнэлж, ажлыг нь дүгнэсэн бөгөөд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ ашигтай ажиллаж, 98 хувийн дүнгээр сайн үнэлгээ авч тэргүүлэв.
Ийнхүү Монгол Улсын хөгжил, барилга, бүтээн байгуулалт хөгжлийг мэргэжлийн байгууллагыг онцолж, Барилгын хөгжлийн төвийн захирал Т.Пүрэвхатанд шагналыг гардуулан өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна