СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН 6 ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.06/ 12:00 цагийн байдлаар  6 ой, хээрийн түймэртэй байна. Тодруулбал:

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Хүдэр, Мандал, Ерөө суманд гарсан 5 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 112 алба хаагч, 18 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 18 хүн, 2 автомашин буюу нийт 130 хүн, 6 автомашинтайгаар оролцож байна.