Т.Ганболд: Сангийн сайд Ч. Хүрэлбаатар  ҮХЦ-ийн шийдвэрээ зөв буруу гэж тайлбарлаж болдог  юм уу

Админ
2019/11/07


Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Алтан Дорнод Монгол ХХК-ны захирал Т.Ганболдтой ярилцлаа. 

 


-Саарал жагсаалтад оруулсан хоёр нь огцорлоо. Одоо хэн хэн хариуцлага хүлээх ёстой гэж та бодож байна?


-Саарал  жагсаалтын түүхийг олон хүн ярьсан.  Өмнө нь нэг орж гарч байсан. Хэдэн удаа орж гарч байсан гэхээс илүүтэй саарал жагсаалтад орсон нөхцөл байдал дээр өнөөдөр байгаа эрх мэдэлтэй хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Эрх зүйт талаас нь эрх зүй хариуцсан хүн ,санхүү талаас нь сан хөмрөгийг хариуцаж байгаа хүн, валют ханш, мөнгөний бодлого, банкуудыг удирдаж байгаа талаас нь тухайн албан тушаалтан нь хариуцлага хүлээх ёстой. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас булзааруулж ярих биш. Өнөөдөр ард түмнийхээ элч зарц нь болно гээд сонгогдож очсон.Тэд нарын томилсонсайд болгочихсон энэ улсууд зоригтойгоор ажлаа өгч чаддаг байж улс төрийн  ёс зүй, сахилга бат, дэлхийн олон нийтэд харагдах,зээл тусламж, төсөл хэрэгжүүлэх, итгэх найдвар итгэлийн хэмжээ, Монгол улсын засгийн газрын болонаж ахуй нэгжүүдийнхувьцаа бондын ханшны өсөлт, үнэ цэнэ, гадаадын хөрөнгө оруулат нэмэгдэх нөхцөл байдал бүгд ийм зүйлээсээ шууд утгаараа холбоотой байх болов уу.

 


-Энэ Засгийн газрын сайд нар хариуцлага хүлээх чадвар туйлын сул байна. Жишээ нь дипломатууд хар тамхи зөөх нь энгийн үзэгдэл боллоо? Дэлхийд шившиг болж байна. Долларын ханш 3000 руу ойртож байна. Саарал жагсаалтад орлоо гэх мэт олон асуудал байгаа? 


Тийм би түрүүн хэллээ. Ер нь бол энэ дээр маш олон хүн хариуцлага хүлээх хэрэгтэй. Яг тодорхой тодорхой албан тушаалтнууд. Үе үеийн засгийн газруудад байдаг асар том дутагдал бол аливаа албан тушаалд очихдоо ард түмнийхээ өмнө алтан гургалдай мэт амлалт тангараг өргөчихөөд аливаа нэг асуудал жижиг сажиг хариуцлага гарч ирэхэд дандаа тэрнээсээ бултаж зугтдаг. Хариуцлагаа зоригтой хүлээдэг байх хэрэгтэй!

 


-АМНАТ-ын татварыг давхардуулан авч байгаа талаар Цэц их суудлын хуралдаанаараа үзсэн! Гэтэл Ч.Хүрэлбаатар сайд АМНАТ-ыг төсөв тасалдууллаа гэж тайлбарлаж байна?


Манай улсын төсвийн болон эдийн засгийн гол даацыг авч явж байгаа салбар бол уул уурхай. Энэ бол маш энгийн ойлгомжтой зүйл байгаа. Уул уурхайн нөхцөл байдал өнөөдөр яг ямар байдалтай байгаа вэ гэхлээр бид түүхий эд нийлүүлэгч л байгаа. Энэ нь эдийн засагт үр өгөөжөө маш бага өгдөг, өсч дэвжихгүй байнаа гэдэг нь үндсэн 2 шалтгаантай. Нэгдүгээр шалтгаан нь: Баялагийн тэгш бус хувиарлалтаас үүдэлтэй цөөхөн хэдэн хүмүүсийн удирдлагад орчихсон төсөвийн, нийтийн хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн уул уурхайн нөөцүүд. Тэрнийх нь үр ашиг нь хилийн чандад офшор бүсэд үлдчихдэг. Хоёрдугаар шалтгаан нь: Уул уурхай гэдэг салбарыг ажиллуулахын тулд техник, тоног төхөөрөмж, бензин шатахуун буюу валют, импортоос хамаарсан зүйлүүд дээр гол уул уурхайн экспорт тулгуурладаг болохоор үр өгөөж нь төдийлөн наалдацгүй, өгөөжгүй байдаг. 


Тийм болохоор нэмүү өртгийг үүсгэхийн тулд боловсруулах салбар аливаа улс орны хөгжилд хүрэх гол суурь нь болж өгдөг. Боловсруулах салбарыг хөгжүүлэхийн тулд илүү их эрх чөлөөтэй , таатай орчноор хангаж өгөх ёстой. Нэг үгээр хэлвэл татварын таатай орчин гэсэн үг. Ийм л нөхцөлд нэмүү өртөг үүсгэх боловсруулах салбар цаашаа хөгжиж явна. Тийм болохоор гарцаа байхгүй олон шатлал үйлдвэрлэлийн процесс, шат болгон дээр тавьж байгаа татвар бол гарцаагүй яаж ч байсан зөв биш,буруугаас буруу. Үүнийг би таньд өөрийнхөө сайн мэддэг салбараар жишээ авч тайлбарлахад 2007 онд Монгол улсад гэнэтийн ашгийн 68 хувийн татвар алтан дээр тавиад Монгол улсад 23 тонн алт жилдээ нийлүүлэгддэг байсан бол 3 тонн хүртлээ унаж байсан юм.

 

Онолын хувьд 23 тонн алтан дээр 68 хувийн татвараар орлого нэмэгдүүлнэ гэсэн боловч энэ нь өөрөө далд эдийн засгийг хөгжүүлээд алт маань 3 тонн хүртлээ алга болж байсан. Энийг ярьж хэлэлцсээр байхад 2013 онд энэ рояалти буюу алтан дээр авч байгаа татварын хэмжээг 2,5% болгосон.Үүний дараа алтны нийлүүлэлт тэр жилээсээ жилдээ 13,8 тонн,15 тонн, 18 тонн, 20 тонн өнгөрсөн жилд гэхэд 22 тонн өгдөг ийм өсөлт бий болсон.

 

Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр нөгөө татвар өсгөөд олох гээд байгаа хорь гучин сая долларыг чинь эсрэг талд нь таван зуун, зургаан зуун сая долларынэдийн засгийн тэлэлт гарч ирж байна. Энийг яриад байхад, амьдрал дээр хэрэгжүүлж үзүүлээд байхад итгэхгүй байсаар байгаад 2019 оны нэг сараас эхлээд алтан дээрх татварыг өсгөсөн!Одоо он дуусах гэж байна хэдүүлээ бодит байдлыг харцгаая! Гурав дөрвөн гишүүн УИХ-н чуулган дээрээс дайраад л байсан”... энэ муу алтныхныг давруулж байна, энэ гааль хяналт тагнуул нь ажлаа хийдэггүй юм уу?

 

Илрүүлээд гаргаад ир. Алт 22 тонн авна. Тэрнээс нь дахиад нэмэгдэл татвар авна!” гээд татвараа өсгөсөн. Өнөөдөр 8тонн алт өнгөрсөн жилийнхээс бага болсон. За одоо хуульхяналтын байгууллага гаргаад ир. Бид түүхтэй практиктай дүрэмтэй онолтой амьдрахгүй бол болохгүй. Дандаа хийсвэр механик тооцоолоор амжилтад хүрэхгүй. Хэдэн сарын өмнө хэдэн гишүүний хийрхэлээр  батлагдсан хуулийнхаа үр дагаврыг харах хэрэгтэй. Найман тонн алт гэдэг чинь 300 гаруй сая ам долларыг  монгол улсын эдийн засаг алдчихсан явж байна!

 


-Энэ алдсан мөнгөө нөхөх боломж байгаа юу? 


-Хөгжсөн орнууд эхлээд таатай  татварын орчинг бий болгож байж хөгжсөн байдаг. Хөгжөөд хөл дээрээ тогтсоны дараа татвараа өсгөж бусад бодлогоо явуулах ёстой. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар ярьж байна, Үндсэн хуулийн цэц нь  буруу  болчихсон байна гээд няцааж  байгаа төсвийнхөө орлого дээр хиймэл  тооцооллын дүн тавьдаг. Үүнийгээ тайлбарлахын тулд аль нэг улс төрчийн  лобби гэжулс төрчдийн хоорондын хагралын өнцгөөр  тайлбарлаж байна. Ийм асуудалд  улс төр байж болохгүй. 

 


-Одоо 2020 оны төсвийг хэлэлцэж байгаа. 2020 онытөсөв МАН-ын сонгуулийн хөрөнгө оруулалт боллоо гэх шүүмжлэл байна? 


-Төсвийн төслүүд нь  хэлэлцэгдэж байгаа. Оновчтой оновчгүй төсвийн зарлагууд явж байна. Гэхдээ энэ асуудал төвөгтэй нөхцөл байдалтай.  Одоо сонгуулийн жил болох гэж байна. Эрх барьж байгаа нам нь мөрийн хөтөлбөр болон амлалтууд байгаа. Үүнээс гадна гишүүд өөрсдийнхөө тойрог руу тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, мөн сонгогч олон нийтийгээ түр зуур хуурч байгаад саналыг  авчих гэсэн бодлогын шинж чанартай үрлэгэн  эдийн засаг явж байгаа.

 

-Өвлийн улирал ирлээ. Утаа униар ихтэй болж байна. Гэтэл төсвөөс ипотекийн зээлд зарцуулах төсвийг 50-60 хувиар таналаа.  Ард иргэд бухимдалтай байна?


Улс орон бүхэн өөрийн гэсэн өгөгдөл онцлогтой. Манай  улс орны онцлог нь гурав сая хүрэхгүй хүн амтай. Тал нь Улаанбаатар хотод чихэлдэнэ гэдэг өөрөө асар том тэнэглэл. Энэ байдал яагаад үүссэн бэ гэхээр бид уламжлалт салбар буюу мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт анхаарлаа муу хандуулж, цөөхөн хэдэн эрх мэдэлтэй компаниуддаа боломж  олгодог.

 

Ийм байдалд бодит ард түмний нийт олонх нь нүцгэн гараараа  мал, хөдөө аж ахуй дээр ажиллах боломжгүй байдалд хүрч байна. Байгаль цаг агаарын хүндрэлд малынхаа байтугай өөрийнхөө амь насыг алдах эрсдэлд орчихдог болохоор энэ хүмүүс  амиа алдахгүй тулд үлдсэн малаа зараад  амь хорогдох гэж хот руу орж ирсэн.  Төр засаг буруу бодлогоор зарцуулдаг  эдийн засаг, хөрөнгө, санхүүгээ малчиддаа 10-20 жилийн хугацаатайгаар эрх мэдэлтнүүдийн аваад байдаг жилийн гурван хувийн хүүтэйгээр өгдөг байсан бол малчин хүн зуд болж байхад ямар  ч айх зүйлгүй байна. Ченж болон ломбардын барьцаанд орохгүйгээр хөдөө аж ахуйн салбар хөгжинө.

 

Мөн хөдөө орон нутгийн эзгүй хоосон  нутаг дэвсгэрүүд эзэнтэй болно. Улаанбаатар хот чихэлдсэн хүнгүй  зөв хэлбэрээр амьдрах ёстой. Иймээс Улаанбаатар хотод орон сууц барьж бүгдийг оруулах биш эзгүй хоосон хөдөө орон нутгаа эзэнтэй болгож зах зээл үүсгэх хэрэгтэй. Ингэвэлхотын хүн ам цөөрч утаа, угаар багасна. Мөн түгжрэл гэдэг зүйл байхгүй болно. 

 


-Таны хэлж байгаа энэ бохир зүйлээс яаж салах вэ. Салах арга байна уу? 


Байлгүй яахав дээ.  Иргэн бүр өөрсдөө ухамсартай байх. Нийгмийг 30 жил бохирдуулсан, өөрсдөөс нь хулгай хийсэн улс төрчдийн  задгай мөнгөнд хууртагдаж, олон нийтийн сүлжээгээр дайрч давшилж  доромжилдог биш. Асуудалд бодит судалгаатай ажил хэрэгч хандаад ирэхийн бол өөр болно. Бидний хувь заяа бидний гарт байгаа. Бид өөрсдөө хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Мөнгөтэй компани болон улс төрчдөд хөлслөгдөхгүй байх хэрэгтэй. Хөлсний жижиг сэтгэлгээнээс салах хэрэгтэй юм. 

 


-Монгол улсад парламентын нэр хүнд хамгийн доод хэмжээнд хүрсэн нь энэ парламенттай холбоотой гэдэгтэй санал нийлэх үү?


-Одоогийн парламент муу. Иргэдийн дунд санал асуувал 75 гишүүдийн ар гэрийнханаас бусад нь сайн дүн өгөхгүй байх. Төсвийн сангаас хэн хулгайлж идээд гэмтэн биш царайлаад  сууж байгаа нь нүдэн дээр ил байж байгаа. 

 


-Монголчууд хэт хүлцэнгүй ард түмэн мөн үү. Атар талхаа таллаж, цувдайгаар хооллох ядуусын эгнээ нэмэгдэж байгаа ч ард түмэн тэвчээр зааж өнөөг хүрлээ. Энэ хэнд ашигтай вэ?


-Ард иргэд хэтэрхий цайлган л даа. Өөрийнхөө төлөөлөл буюу зарцыг гишүүн гээд явуулдаг. Нөгөөдөх нь ч би таны зарц болно намайг сонгооч гэдэг. Бид амьхандаа зарцаа сонгоод явуулахаар УИХ –д очоод ноён болж хувирдаг.  


Хаан ноён юм бол удам угсаагаараа явах хэрэгтэй.Бид нараас эрүүл эрх зүйн орчинтой Солонгос улс танай том дарга бөгс базчихлаа гэхэд үгүй арын хүн базсан гээд монгол зан гаргаж байна. Энэ бол ичигвэртэй хэрэг. Монголын онгоцонд базсан бол нөгөө базуулсан хүн  биеэ үнэлэгч архичин болно.Бидний хандлага ийм л байна. Ямар “азаар” Солонгос онгоцонд болов. Солонгос манай шүүхээс илүү шударга шийдвэрийг монголчуудад үзүүлэх байх.

 

Саяхан лБ. Хурц дохиоллын бугуйвчтай ХБНГУ-ыншүүхээс оргож Монголд ирээд Авилгалын , Тагнуулын дарга генерал болж байсан!? Ийм эрээ цээргүй улс байх уу?!Туйлын харамсалтай, гунигтай байгаа биз?! Гэхдээ  бидэнд боломж байгаа! Бид хэзээ ч мөнгөнд хууртагдаж байгаагүй ард түмэн. Тухайлбал 2004, 2008, 2012, 2016 мөн 2017 оны сонгуулиар хамгийн их мөнгө өгсөн хүний эсрэг санал өгдөг ард түмэн. Бид тэнэг ард түмэн биш. Ухаантай заяатай ард түмэн. Модон жорлонгоос  сугарч гарах заяатай ард түмэн. Би үүнд 100 хувь итгэлтэй байдаг. 

 


-Монголын эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалд зөвхөн СЗХ, Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага хүлээгээд өнгөрөх нь зөв үү. Ч.Хүрэлбаатарын сайдын талаар ямар байр суурьтай байна вэ?


- Сангийн сайд Ч. Хүрэлбаатар  уг нь нийт Монгол Улсын ашиг сонирхлыг тусгах, хэрэгжүүлх үүрэгтэй болохоос  хувийн  найз, нам, нутаг усны өнцгөөс аливаа асуудлыг  тайлбарлаж болохгүй.  УИХ-ын гишүүн , төрийн сайд нь ҮХЦ-ийн шийдвэрээ зөв буруу гэж тайлбарлаж болдог  юм уу. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна